Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын шинээр томилогдож буй дарга Мияги Кэнсүкэ болон бусад албаны хүмүүсийг энэ сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын салбар, түүний хүний нөөцийг бэлдэх чиглэлд хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам сансрын технологи, дроны хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгохоор бэлтгэл ажлаа хангаж буй дуулгаж, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг Япон улстай хамтран бэлдэх, туршлага судлах талаар онцлов.
ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ “ЖАЙКА нь Монгол Улсын олон салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, дэмжлэг тусламжийг үзүүлж ирснийг онцлоод цаашид Монгол Улсын цахим хөгжил, инновацын чиглэлд нягт уялдаа холбоотой хамтран ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн ЖАЙКА байгууллага нь Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээний хүргэлтийг дроны тусламжтайгаар хийх боломжийг судлан ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд цус тээвэрлэх дроны анхны нислэгийг 2023 оны арваннэгдүгээр сард хийсэн бөгөөд цаашид энэ чиглэлд мэргэжлийн хүний нөөцийг бэлдэх, хамтран ажиллахад нээлттэй байгаагаа онцоллоо.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЖАЙКА, ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль, Удирдлагын академи хамтран Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааг 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 14 удаагийн сургалт семинарыг зохион байгуулж нийт 280 гаран албан хаагчийг хамруулж чадавхжуулаад байна. Мөн иргэд олон нийтийн кибер халдлага зөрчил, гэмт хэргийн талаар мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор 16 видео контентыг бүтээж олон нийтэд түгээв.
ШУТИС – тай хамтран кибер аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх сайжруулсан бөгөөд энэ чиглэлийн сургагч багш нарыг чадавхжуулж байна. Мөн төрийн албан хаагчдын мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
| Кибер аюулгүй байдал, дроны мэргэжилтнүүдийг бэлдэх чиглэлд ЖАЙКА-тай хамтран ажиллана |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02