Гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөц боловсролын салбарт ажиллах боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэх боломжтой талаар Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос боловсролын салбар дахь цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл "Засгийн газрын Боловсролын Яамнаас гаргасан энэ тогтоол шийдвэр нь Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны гэрээ хэлэлцээрт заасан заалтыг үндэслэж ярилцаагүй. Энэ нь боловсролын салбарыг хоёр талцуулсан асуудал боллоо.
Багшлах эрхийн гэрчилгээ, Багшийг хөрвүүлж сургадаг журам бий. Энэ журамтай холбоотой асуудлыг өмнө нь байсан дүрмийн дагуу явуулахгүйгээр 45 хоногт багш бэлтгэж, хөрвүүлж орон тоог нөхнө гэж байгаа нь буруу шийдвэр юм.
Хоёр жилийн өмнө 1,200 багш дутуу байна гэж ярьж байсан. Гэтэл үүнд арга хэмжээ аваагүйгээс үүдэж жил бүр багшийн орон тоо нэмэгдэж байна. Энэ жил 4,200 багшийн орон тоог нөхөхийн тулд 45 хоногийн хугацаанд багш бэлтгэх, хөрвүүлэх арга хэмжээ авч байгаа нь төр засгийн буруу бодлого, үйл ажиллагаа юм.
Багш нарын цалин нэмэгдсэн хэдий ч нийгмийн баталгааг хангаж чадаагүйн улмаас боловсролын салбарт хүний нөөцийн дутагдал бий болж байна. Нийгэм даяараа боловсролд хөрөнгө оруулалт хийх, багш нарын нийгмийн хангамжийг сайжруулах ёстой гэж үзэж байна.
Боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн ачаалал маш их. Жишээлбэл анги дүүргэлт хуучин стандартаар 30-35 байх ёстой. Гэтэл бодит байдал дээр нэг ангид 60-65 хүүхэд байна.
Сонгуулийн өмнө тодорхой хэмжээний сургууль цэцэрлэг барьдгаа болих хэрэгтэй. Багш нар өглөөнөөс орой хүртэл ачаалалтай, үнэлгээгүй ажилладаг.
2025 оны улсын төсөвт багш нарын цалин хөлсийг зургаан хувиар нэмэгдүүлэх урьдчилсан төсөл явж буйг эрс эсэргүүцэж байна. 2025 онд боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн хамгийн доод цалинг хоёр сая төгрөгт хүргэх хэрэгтэй. Хэрэв цалин хөлсийг нэмж, нийгмийн ахуй хангамжийг сайжруулахгүй бол дараагийн арга хэмжээнд шилжинэ.
Боловсролыг нэн тэргүүнд байлгахаар хуульдаа тунхаглаж, Засгийн газраас олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа хэдий ч багш нарын цалин инфляцыг гүйцэхгүй байна.
Иймд Засгийн газар болон Боловсролын яаманд дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэхийг шаардаж дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:
Эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол манай холбооноос тэмцлийн үйл ажиллагааг эхлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдэж байна" гэв.
| "45 хоногт багш бэлтгэж, хөрвүүлж орон тоог нөхнө гэж байгаа нь буруу шийдвэр" |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31