Женев хотноо энэ сарын 4-8-ны өдрүүдэд “Цахим эдийн засгийн ирээдүйг тодорхойлох нь” сэдвийн дор болсон НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (ХХБХ)-ын цахим долоо хоногт Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй манай улсын төлөөлөгчид оролцов.
Цахим долоо хоногийн арга хэмжээний хүрээнд энэ сарын 8-нд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХБХ-ын ажлын албатай 2022-2023 онд хамтран боловсруулсан “Монгол Улсын Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-г олон улсад танилцуулах хурал боллоо.
Хурлыг Монгол Улсын Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, НҮБ-ын ХХБХ-ын Технологи, логистикийн хэлтсийн захирал Шамика Н.Сириманне нар нээж, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа даргалав. Хурлаар Монгол Улсын Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээгээр гарсан гол үр дүн, зөвлөмжүүдийн талаар танилцуулж, Монгол Улсын цахим худалдаа, цахим экосистемийг хөгжүүлэх цаашдын ажил, санаачилгын хүрээнд олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлэгт НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, Женев дэх Олон улсын худалдааны төвийн Худалдааны стратеги ба өрсөлдөх чадварын ахлах зөвлөх Оливье Марти, Лондон дахь Европын сэргээн босголт хөгжлийн банкны эдийн засагч Жулиа Андерсон нар оролцов.
Монгол Улсын Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг боловсруулахад цахим стратеги, интернэтийн хүртээмж, хууль эрх зүйн орчин, худалдааны ложистик ба дэд бүтэц, цахим ур чадвар, цахим төлбөр тооцоо, Засгийн газар, бизнес, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийг дэмжих санхүүгийн хүртээмж гэсэн долоон гол тулгуур үзүүлэлтээр боловсруулсан юм. Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээтэй unctad.org/publication/mongolia-etrade-readiness-assessment холбоосоор орж танилцах боломжтой.
| Монгол Улсын Цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг олон улсад танилцуулжээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31