СЕХ мэдэгдэл хийв.
Энэ үеэр Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар хэлэхдээ, Нийслэлийн сонгуулийн хороонд НИТХ-ын сонгуульд 15 нам , нэг эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу НИТХ-ын сонгуульд оролцох эрхээ авсан 15 нам , нэг эвсэлээс 282 хүн нэр дэвшигч баримт бичгээ ирүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.5 дугаар зүйлд заасны дагуу нам, эвсэлийг бүртгэх эсэхэд шаардагдах баримт бичгийн лавлагааг нэр дэвшигч нараас авсан. УБЕГ-т есдүгээр сарын 11-ны өдөр нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Ингээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19.1-д Сонгуулийн хороод энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана гэж заасны дагуу нийт 282 иргэнийг нэг бүрчлэн танилцуулж, бүртгэх эсэх тогтоол гаргасан. Ингээд нийт нэр дэвшигчдээс 33 хүнийг бүртгэхээс татгалзах тогтоол гаргасан.
Тухайлбал,
-МАН-45 хүн бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 4 хүнийг татгалзаж 41 хүн бүртгэсэн
-АН-аас 44 хүн бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 2 хүнийг татгалзаж 42 хүн бүртгэсэн
-Үндэсний эвсэлээс 27 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 3 хүнийг татгалзаж 24 хүн бүртгэсэн
-ИЗНН-аас 45 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 9 хүнийг татгалзаж 36 хүн бүртгэсэн
-Эрх чөлөө хэрэгжүүлэгч намаас 3 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 2 хүнийг татгалзаж 1 хүн бүртгэсэн
-Иргэний хөдөлгөөн намаас 6 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 6 хүн бүртгэсэн
-ХҮН намаас 45 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 6 хүнийг татгалзаж 39 хүн бүртгэсэн
-Үнэн ба зөв намаас 14 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 14 хүн бүртгэсэн
-Ард түмний олонхийн засаглал нам 18 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 3 хүнийг татгалзаж 15 хүн бүртгэсэн
-Иргэдийн Оролцооны нэгдэл намаас 26 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 2 хүнийг татгалзаж 24 хүн бүртгэсэн
-Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намаас 8 нэр дэвшигч бүртгүүлэхээр хүсэлт өгсөнөөс 1 хүнийг татгалзаж 7 хүн бүртгэсэн.
Нэг бие даагч нэр дэвших хүсэлт ирүүлсэн боловч шаардлага хангаагүй учраас татгалзсан. Нийт 33 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж 249 нэр дэвшигчийг бүртгэсэн. Нэр дэвшигчээр бүртгэхээр татгалзсан нэр дэвшигчдийн хувьд есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл зөрчилөө арилгах боломж нэр дэвшигчдэд бий. Энэ бол эцсийн шийдвэр биш гэв.
| СЕХ: Нэр дэвшигчдээс 33 хүнийг бүртгэхээс татгалзсан |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00