Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2024.09.13) Улсын Бага Хурлын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ахмад ажилтнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэхүү хүндэтгэлийн уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцов.
Анхны ардчилсан сонгуулийн дүнгээр олон намын төлөөлөл бүхий 430 депутатаас бүрдсэн Ардын Их Хурал байгуулагдаж, түүнээс сонгогдсон 53 гишүүнтэй Улсын Бага Хурал 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийснээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүхтэй.
Ийнхүү дөрвөн намын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй Улсын Бага Хурлын анхдугаар хуралдаан нь Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдсэн болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүндэтгэлийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Улсын Бага Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хоёр жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн харилцаанд тогтолцооны өөрчлөлтийн үндэс болох эрх зүйн томоохон шинэчлэлийг хийснийг тэрбээр дурдаад “Улсын Бага Хуралд улс төрийн дөрвөн намын төлөөлөл байсан бол 34 жилийн дараа Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнгээр 9 дэх удаагийн УИХ-ын сонгууль амжилттай явагдаж, улс төрийн таван нам, эвслээс 126 гишүүн сонгогдлоо. Энэ нь та бүхний үүсгэн бий болгосон байнгын ажиллагаатай парламентат ёсны түүхийн шинэ хуудас, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн үйл явдал байлаа. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа эв нэгдлийг хангаж, улс орныг хөгжүүлэх “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилган эх орондоо таатай амьдрах нөхцөл боломжийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэдийнхээ ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх шинэчлэлийн зорилт дэвшүүлэн ажиллаж эхлээд байна” хэмээв. Түүнчлэн эрх зүйн шинэтгэлийг тогтмол хийдэг байх зарчмыг парламентын үйл ажиллагаанд нэвтрүүлэх бөгөөд парламентын ирэх 4 жилийн стратегийг хууль эрх зүйн орчны “Гурван төгөлдөржилт” хэмээн тодотгож байгаагаа танилцуулсан. XXI зууны чиг хандлага, үзэл баримтлалтай эрх зүйн орчныг бүрэлдүүлэхийн төлөө парламентын гишүүд өргөн хүрээгээр ажиллаж эхэлсэн талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
Улсын Бага Хурлын дарга асан, Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн баярын мэнд дэвшүүлээд, 09 сарын 13-ны өдрийг Монголын парламентын өдөр болгон тэмдэглэж байх саналыг уламжиллаа. Мөн Монгол Улсын ес дэх Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан анх удаа энэхүү тэмдэглэлт өдрөөр хүндэтгэлийн уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлсэн юм.
Улсын Бага Хурлын гишүүн асан, Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцан 34 жилийн өмнө монголчууд дэлхийн жишгээр амьдрахыг хүссэндээ улс орноо өөрчлөн шинэчлэхдээ нэн тэргүүнд байнгын ажиллагаатай парламенттай болох зорилт тавьсан гэв. Цаашлаад байнгын ажиллагаатай парламент нь хүн төрөлхтний нээлт бөгөөд ард түмэн засаглахыг ардчилал гэдэг. Ард түмэн төлөөлөгчдөөрөө дамжуулан ардчиллаа хэрэгжүүлдэг байгууллага нь парламент гэлээ.
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уулзалтад оролцож буй хүндэт зочдод баярын мэнд хүргээд Улсын Их Хурлын 2024-2028 онд баримтлах стратеги боловсруулах ажлын явцын талаар мэдээлэл өгч, нээлттэй хамтран ажиллахыг урив. Үргэлжлүүлэн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн хүндэтгэлийн уулзалтад оролцсон зочид парламентын үйл ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ
| УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламентын ойг тохиолдуулан УБХ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31