Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Улаанбаатар кабель кар” төслийн талаар санал солилцов.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармагийн чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” төслийг хэрэгжүүлж, гүйцэтгэгчээр Франц улсын “ПОМА” групп ажиллаж буй. Тодруулбал, Яармагийн Арцатын амнаас Сонгино хайрхан дүүргийн Өнөр хороолол хүртэл 4.2 км урт замыг 11 минутад туулан 98 кабин бүхий дүүжин замын тээврийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Эхлэл төгсөл хэсэг дэх зогсоолууд болон 19 тулгуур баганын барилга угсралтын ажлыг эхлүүлэх хүрээнд газар ашиглагч байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэж, нарийвчилсан зураг дизайныг Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгч Пома групп кабины үйлдвэрлэлийг эхлүүлээд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Уг төсөл хэрэгжсэнээр оргил цагийн үед нэг чиглэлд нэг цагт 30 орчим автобус дүүрэн зорчигчтой тэнцэх хэмжээний зорчигч тээвэрлэх бөгөөд Улаанбаатар хотын иргэд тэр дундаа Баянгол дүүргийн 29-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 4, 23 дугаар хорооны оршин суугчид үр нөлөөг нь хүртэнэ. Тиймээс “Улаанбаатар кабель кар” төслийг эрчимжүүлэх шаардлагатай” гэдгийг тодотгов.
Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ хоёр орны Засгийн газраас өндөр ач холбогдол өгч байгаа энэхүү төслийн бүтээн байгуулалтад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
| Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02