ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг айлчлан ирэхэд нь Монгол улс Олон Улсын Эрүүгийн Шүүхийн (ОУЭШ) баривчлах захирамжийг биелүүлээгүй тухай асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.
Айлчлалын өдөр буюу Мягмар гарагт АНУ-ын төрийн департаментын өдөр тутмын хэвлэлийн хурлын үеэр энэ асуудал хөндөгджээ.
Нэг сэтгүүлч Монголын эрх баригчид ОУЭШ-ийн захирамжийг биелүүлээгүй талаар ямар бодолтой байгааг нь асуухад төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер
“Энд хэдэн зүйлийг хэлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, аль ч улс Украины эсрэг эзлэн түрэмгийлэх дайнаа сурталчлах индрийг Путинд тавьж өгөх ёсгүй гэдэгт бид итгэлтэй байна. Монгол улс тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг НҮБ-ын дүрмийн зарчмуудыг дэмжих амлалтаа биелүүлж, эдгээр зарчмуудыг дэлхий даяар баримтлах ёстойг уламжилна гэдэгт найдаж байна. Хоёр том хөршийн дунд байрлалтай Монгол улс ямар байр суурьтай байдгийг бид ойлгож байгаа ч дэлхий дахинд хууль дүрмийг дээдлэх ёсыг үргэлжлүүлэн дэмжих нь чухал гэж бид үзэж байна” гэж хариулсан байна.
Асуулт тавьсан сэтгүүлч “Энэ нь баривчлах захирамжийг биелүүлээгүйд сэтгэл дундуур байгаа гэсэн үг үү?” хэмээн дахин лавлахад Миллер “Миний хэлсэнчлэн бид Монгол улс ямар хэцүү нөхцөл байдалд байгааг маш сайн ойлгож байна. Энэ бол хоёр хөршийнхөө хажууд хамаагүй жижиг улс. Бид Монголыг цаашид дэмжихийг хүсэж байгаа ч тус улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь чухал. Тэд Оростой харилцахдаа Украин улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг дэмжихээ тодорхой илэрхийлэх нь чухал юм” гэж хариулжээ.
Дараа нь сэтгүүлч “Тийм ч жижиг улс биш шүү дээ” гэхэд Миллер “Хүн амын хувьд Орос, Хятадтай харьцуулснаа би хэлж байна” гэж хэлснээр уг яриа өндөрлөсөн юм.
Эх сурвалж: state.gov
| АНУ: Монгол улс ямар хэцүү нөхцөлд байгааг бид маш сайн ойлгож байна. Гэхдээ үүргээ биелүүлэх нь чухал |
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
"Бэлтэс мөрөн"-ий гэр бүл УДШ-д хандсан ч авч хэлэлцсэнгүй
2026-01-29 20:37:50
Сураггүй болсон 16 настай хүү өнөөдөр найзуудтайгаа утсаар тоглосон ч байршил нь тодорхойгүй байна
2026-01-29 17:03:41
2026-01-29 16:47:38
2026-01-29 16:03:26
Бүх уулзварын дохиог нэгэн зэрэг удирдах суурь өгөгдлийг хөгжүүлж байна
2026-01-29 15:59:16
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00