Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путиний Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинийг Халх голын байлдааны ялалтын 85 жил, Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг үргэлжлүүлэн тэмдэглэх хүрээнд албан ёсоор айлчилж байгаад талархал илэрхийлэв.
Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын харилцааг улам эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Айлчлалын хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж байгааг сайшаан тэмдэглэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт хоёр талын хүчин чармайлтын дүнд урагшилж байгааг тэмдэглэж, байгаль орчны үнэлгээ хийх хамтарсан Ажлын хэсэг байгуулах болсныг өндөр үнэллээ.
Энэ оны сүүлээр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр худалдааны эрх зүйн орчныг тэлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж бий болгоно гэж итгэж байгаагаа талууд илэрхийлэв.
Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдэж, гурван улсын холбогдох байгууллагууд холбогдох төслүүдийг цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж буйг сайшаан тэмдэглэлээ.




| Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эгийн голын УЦС-ын бүтээн байгуулалт хоёр талын хүчин чармайлтын дүнд урагшилж байгааг тэмдэглэв |
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
"Бэлтэс мөрөн"-ий гэр бүл УДШ-д хандсан ч авч хэлэлцсэнгүй
2026-01-29 20:37:50
Сураггүй болсон 16 настай хүү өнөөдөр найзуудтайгаа утсаар тоглосон ч байршил нь тодорхойгүй байна
2026-01-29 17:03:41
2026-01-29 16:47:38
2026-01-29 16:03:26
Бүх уулзварын дохиог нэгэн зэрэг удирдах суурь өгөгдлийг хөгжүүлж байна
2026-01-29 15:59:16
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00