Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга, тус улсын Ерөнхий эрүүл ахуйч эмч Анна Юрьевна Попова тэргүүтэй албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзжээ.
ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газартай 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, эл хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааны чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.
Нэн ялангуяа лабораторийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр бүрэн тоноглогдсон био аюулгүй байдлын II, III зэрэглэлийн явуулын лабораторийг тоног төхөөрөмжийн хамтаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон зарим салбар төвүүдэд дэмжлэг болгон хангасан нь КОВИД-19 цар тахлын үед хилийн нэвтрэх цэгт хяналт, тандалт хийх, хариу арга хэмжээг зохион байгуулахад чухал ач холбогдолтой байсныг тэмдэглэв.
Энэ удаад ОХУ-ын Төрийн тэргүүний Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр дээрх хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байгаа нь цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа манай улсын Эрүүл мэндийн сайд илэрхийлэв.

ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга, Ерөнхий эрүүл ахуйч эмч А.Ю.Попова Сайд Т.Мөнхсайхантай цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.
Тэрбээр манай улсад ОХУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хилийн бүсийн халдварын эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд зоонозын халдварт өвчнүүдийн лабораторийн оношилгоог газар дээр нь гүйцэтгэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх иж бүрэн тоноглогдсон лаборатори бүхий автомашины түлхүүрийг гардуулан өгснөөр уулзалт өндөрлөв.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
| ОХУ-ын зүгээс зоонозын халдварт өвчний оношилгоо хийх иж бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02