Дайны гэмт хэрэгт сэжиглэгдэж буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр орой Олон Улсын Эрүүгийн Шүүхийн (ОУЭШ) гишүүн орон Монгол улсад айлчлан ирсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Гишүүн орныхоо хувьд Монгол улс Путинийг баривчлах үүрэгтэй ч ийм зүйл болохгүй нь тодорхой болсон.
Кремлийн хэвлэлийн алба найрсаг харилцаатай Монгол улсад ерөнхийлөгчийг нь баривчлах аюул байхгүйг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр мэдэгдэж байв.
Харин Украины гадаад хэргийн яам дайны гэмт хэрэгтнийг баривчлахыг Монголын эрх баригчдад уриалаад байгаа.
Тэгвэл Монгол улсын нутаг дэвсгэрт Путин хөл тавьсны дараа Украины гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихий “Монгол улс яллагдагчаар татагдсан сэжигтэнд шүүхээс зугтах боломж олгосныхоо төлөө дайны гэмт хэргийн хариуцлагыг үүрэлцэх ёстой. Бид Улаанбаатарт хариуцлага хүлээлгэхийн тулд түншүүдтэйгээ хамтран ажиллах болно” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Өчигдөр бас Human Rights Watch олон улсын хүний эрхийн байгууллага Путинийг баривчлахыг Монголын эрх баригчдад уриалсан мэдэгдэл гаргасан байна.
“Хэрвээ Монгол улс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлалгүйгээр айлчлахыг зөвшөөрвөл ОУЭШ-ийн гишүүн орныхоо хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчих болно. ОУЭШ-ийн оргодол Путинийг угтан авах нь Оросын армийн гэмт хэргийн хохирогч болсон олон хүнийг доромжилсон хэрэг болохоос гадна хэн ч, хэчнээн хүчтэй байсан ч хуулиас дээгүүр байдаггүй гэсэн чухал зарчмыг алдагдуулна” гэж тус байгууллагын олон улсын хууль зүйн ахлах зөвлөх Мариа Елена Виноли мэдэгджээ.
Өнгөрсөн сард Өрнөдийн орнууд болон Оросын хооронд хэрэгжсэн ялтан солилцоонд хамрагдаж, шоронгоос суллагдсан Оросын сөрөг хүчний улс төрч Владимир Кара-Мурза мөн Монгол эрх баригчид олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстойг анхааруулсан байна.
“ОУЭШ-ийн захирамжийн дагуу, Ромын Дүрмийн дагуу, олон улсын хууль тогтоомжийн дагуу Владимир Путин баривчлагдах ёстой. Хэрвээ Монгол улс өөрийгөө хуулийн засаглалтай орон, иргэншсэн соёлт ертөнцийн нэг хэсэг гэж үздэг л бол үүнийг хэрэгжүүлэх ёстой” гэж Current Time видео сувагт тэр ярьжээ.
Тэрбээр Оросын бусад сөрөг хүчнийхэн болон хүний эрхийн идэвхтнүүдийн хамт Монголын эрх баригчдад Путинийг баривчлахыг уриалсан онлайн хөдөлгөөн (petition) өрнүүлснээ энэ үеэр мэдээлсэн байна.
“Олон улсын эрх зүйн үүднээс авч үзвэл энэ нь сонголт, эсвэл хүсэл эрмэлзлийн асуудал биш. Энэ нь заавал дагаж мөрдөхийг шаарддаг хууль ёсны үүрэг юм” гэж Кара-Мурза нэмж хэлжээ.
Хааг хотод төвтэй ОУЭШ өнгөрсөн оны гуравдугаар сард Украины олон мянган хүүхдийг хулгайлж, албадан хил давуулсан хэрэгт Путинийг буруутган баривчлах захирамж гаргаж байв.
Тус байгууллагын 124 гишүүн орны нэг Монгол бөгөөд Путин баривчлах захирамж гарснаас хойш анх удаа ОУЭШ-ийн гишүүн оронд айлчилж байна.
Эх сурвалж: AFP
| Украины ГХЯ: Путинийг баривчлаагүй Монгол улс дайны гэмт хэргийн хариуцлагыг үүрэлцэх ёстой |
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
"Бэлтэс мөрөн"-ий гэр бүл УДШ-д хандсан ч авч хэлэлцсэнгүй
2026-01-29 20:37:50
Сураггүй болсон 16 настай хүү өнөөдөр найзуудтайгаа утсаар тоглосон ч байршил нь тодорхойгүй байна
2026-01-29 17:03:41
2026-01-29 16:47:38
2026-01-29 16:03:26
Бүх уулзварын дохиог нэгэн зэрэг удирдах суурь өгөгдлийг хөгжүүлж байна
2026-01-29 15:59:16
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00