Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, Б.Заяабал нар өнөөдөр (2024.08.02) Хүний эрхийн Үндэсний комисст ажиллалаа. Хүний эрхийн Үндэсний комисс УИХ-ын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг юм. Ийнхүү УИХ-ын дарга ХЭҮК-оос эхлэн харьяа байгууллагуудаараа ажиллаж эхэллээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламентын хууль тогтоох үйл ажиллагаандаа баримтлах үндсэн чиглэлээ танилцууллаа.
Судалгаагаар 2021 онд 318 хуулийн 810 заалт нь хүний эрхийн зөрчилтэй гэж дүгнэсэн бол өнөөдрийн байдлаар 400 орчим заалт хүний эрхийн зөрчил агуулж буй талаар УИХ-ын дарга дурдаж, цаашид хууль эрх зүйн шинэчлэл хийх замаар эдгээр зөрчлүүдийг УИХ арилгана гэв. Өөрөөр хэлбэл хүний эрхийг дээдэлсэн, 21-р зууны хүн төвтэй хуулийн үзэл баримтлалтай болно гэлээ. Түүнчлэн, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 880 хууль, 2768 журам байгааг дурдаад, хуулиас давсан журмууд үйлчилж буй эсэхэд анхаарлаа хандуулж, журмын зохицуулалтыг УИХ хийхээр төлөвлөж буй талаар ярилцлаа. Өөрөөр хэлбэл хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулснаар хүний эрхэд халдах, хүний эрхийг хязгаарлах ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй учир журмын зохицуулалт хийнэ гэв. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-аас 60 орчим ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Б.Сүнжид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар дурдаж, ирэх хоёр жилийн хугацаанд:
-Иргэн, улс төрийн эрхийн орон зайг хамгаалах
-Эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд ахиц гаргах
-Зорилтот бүлгийн эрхийг хангах, хамгаалах
-Бүс нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулах зэрэг зорилго тавин ажиллаж буйгаа мэдээллээ.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Боловсролын хөтөлбөрийн агуулгын шинэчлэл явагдаж байгаа энэ цаг үед ХЭҮК-оос санал өгч, идэвхтэй ажиллах, хүний эрхийн зөрчлүүд тогтолцооны шинж чанартай болсон учраас хууль тогтоомждоо шинэчлэл хийх нь зүйтэй гэв. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хүний жам ёсны эрхийг эдлүүлэхийн тулд УИХ хууль эрх зүйн шинэчлэл хийхийг дэмжиж буйгаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан аймаг бүрд орон тооны нэг ажилтан хүний эрхийн асуудлыг хариуцан ажиллаж байгааг бүсчлэх, эсвэл зохион байгуулалт, чиг үүргийн хувьд оновчтой хувилбар гаргах замаар орон нутгийн түвшинд хүний эрхийн нөхцөл байдалд анхаарах шаардлагататай хэмээгээд, УИХ-д сонгогдон ажиллаж буй 126 гишүүн нийгмийн олон салбарын төлөөлөл учир парламентын танхимд тэд дуу хоолойгоо илэрхийлж эхэлсэн нь хүний эрхийг хангахад чухал нөлөө үзүүлж буйг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: УИХ хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалыг бий болгох шинэчлэл хийнэ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02