Дундговь аймгийн МАН-ын даргаар С.Мөнхчулууныг томилжээ. С.Мөнхчулуун нь 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр 2019 онд Нийслэлийн Засаг даргад заалнаас нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, олонхийн санал авч байсан ч намын бодлогоор түүнийг эл албан тушаалд томилолгүй дахин санал хураалтыг явуулж С.Амарсайханыг сонгосон байдаг. Улмаар түүнийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, 2021 онд гишүүнчлэлийг эргүүлэн нь эргэн сэргээсэн. С.Мөнхчулуун нь 2020 оны УИХ-д бие даан нэрээ дэвшүүлж байсан бол 2024 онд МАН-аас дэвшиж чадаагүй юм. 2024 оны УИХ-ын сонгуульд Дундговь аймаг ялагдал хүлээсэн. Тиймээс удахгүй болох орон нутгийн сонгуульд цаашлаад 2028 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцохын тулд түүнийг Дундговь аймгийн МАН-ын даргаар томилжээ.

Боловсрол
Ажилласан байдал
Сонгуульт ажил
Гэр бүлийн байдал
| Орон нутгийн сонгуульд С.Мөнхчулууныг Дундговь аймгийн МАН-ын даргаар томилжээ |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29