2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Туваан сайд нэр дэвшихээр тохирчээ

2024 оны ээлжит сонгууль дуусаж АН ялагдсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Хамтарсан засаг байгуулсан. Энэ хамтрал 2027 оны ерөнхийлөгчийн сонгууль хүртэл баттай үргэлжилнэ гэж улс төр судлаачид дүгнэж буй. Харин хоёр жилийн дараа болох ерөнхийлөгчийн сонгуулийн наана хамтарсан засаг унаж засгийн тогоонд багтсан гурван нам салам нүдэлдэх нь тодорхой. Тэр үед аль намаас хэн нэр дэвших вэ гэдэг далд уралдаан улс төрийн намуудын дунд хөшигний цаана ид өрнөж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлт хийж У.Хүрэлсүх ерөнхийлөгчид дахин нэр дэвших хүсэлтэй

Монголын улс төрийн амьдралыг сүүлийн 10 жил дангаараа удирдаж буй МАН –аас ирэх ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг нь сонгогчдын хувьд хамгийн их сонирхол татна. Өнөөгийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд саяхан батлагдсан үндсэн хуулийн хязгаарлалтыг өөрчилж дахин нэр дэвших нууцхан сонирхолтой. Нэр дэвших нь зүйтэй гэж засагт багтаагүй, намын удирдлагууддаа сэтгэл хангалуун бус байгаа эсвэл ерөнхийлөгчийн хувийн багийнхан, найзууд нь зүүн чихэнд нь өглөө бүр шивнэж буй гэх.

Гэвч үндсэн хууль гэдэг жил болгон өөрчлөлт оруулдаг төсвийн тогтвортой байдлын хууль биш болохоор  дахин өөрчилөх бол нийгэм дэмжихгүй ерөнхийлөгчийн эсрэг зогсох магадлал маш өндөр юм. Ийм тохиолдолд ерөнхийлөгчийн зүгээс Тамгын газрын дарга Г.Занданшатараа нэр дэвшүүлж, шинэ ерөнхий сайдаар ХХАА-н сайд Ж.Энхбаярыг зүтгүүлж магадгүй байна. Ийм тохиолдолд МАН дотор засаглалын хямрал үүсэх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд ардчилсан намыг түшиж засаглахаас өөр стратегигүй болно. Сөрж АН-ын одоогийн дарга Л.Гантөмрийг нэр дэвшүүлэх хувилбар ч бас яригдаж байгаа тухай ордны тамхины цэг дээр сонсогдох болов. Л.Гантөмөр ерөнхийлөгч болвол Засгийн ажилд хутгалдахгүй, элдэв зүйл санаачилж төвөг болохгүй залхуу учраас амар гэж энэ хувилбарыг дэмжигчид тайлбарлаж байна.

АН-ын дотоод сунгаанд Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал өндөртэй хүнээр Ц.Туваан сайд тэргүүлж байна

Ирэх ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг далд уралдаан Ардчилсан нам дотор ч мөн эхэлжээ. Нэр дэвших хамгийн шаанстай кандидатууд нь одоогийн их хурлын гишүүд дотроос яригдана. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа албан бусаар ил илэрхийлсэн хоёр хүн байгаа. Монголын улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэр дэвших хүсэлтэй байгаа ч сая бүлгийн даргад нэр дэвшээд маш цөөн санал авсанаар түүний хүсэл биелэхгүй гэдэг нь харагдсан. Ядаж байхад нам дотроо фракцгүй ганц бие лидер юм. Жэнкогийн МОАХ фракцаас фэнгшү Ганбаа нэр дэвшинэ гэж тохироод буй. Гэвч сая болсон их хурлын сонгуулиар Жэнко ямар ч хүчгүй байгаа нь дагуулж явсан нэг ч хүнээ гаргаж чадаагүйгээс нь харагдсан. Тэгэхээр фэнгшү Ганбаатарыг  нам дотроо дэмжлэг үзүүлж нэр дэвших эрх авч өгөх нь өнөөдрийн хувьд л лав боломжгүй харагдаж байна.

Ардчилсан нам дотроо хамгийн том фракц нь Нэг Монгол фракц. Чухам эндээс л шинэ намын дарга, ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч тодрох магадлал өндөр байна. Саяхан тус фракцийнхан Удирдах Зөвлөлийн хурлаа хийсэн бөгөөд ердөө гуравхан хүний хүрээнд нэгэн яриа болсон гэх хов тус намын ҮБХ-ны гишүүдийн дунд тархаад байна. Гурвийн уулзалтаар уул уурхай, аж үйлдвэрлэлийн шинэ сайд Ц.Тувааныг ерөнхийлөгчийн сонгуульд явуулахаар яригдсан бөгөөд Ц.Туваан сайд оронд нь орон нутгийн сонгуульд дэмжлэг үзүүлж ажиллахаар тохирсон гэх таамаг байна. Учир нь АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч нь гишүүн асан, нэг монгол фракцын Н. Ганнибал юм. Мөн Нэг Монгол фракцын энэ хурлаар АН-ын дарга Л.Гантөмөрийг ч солих эсэх асуудал хөндөгдсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ.


2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Туваан сайд нэр дэвшихээр тохирчээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-08-30 04:44:34
    Чочин: За Хүрэлсүх дурак ахиж л гаран гэж бхгүй шүү юуч хийхгүй бж ахиаад бас 6н жил суух санаатай юу чи ёстой горьд за дурак аа
Шинэ мэдээ