УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гадаадын зээл, тусламжийн зарцуулалтын тайлантай холбоотой шүүмжлэл хэлэв.
Тэрбээр "Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар гадаадаас авч байгаа зээл, тусламжийг зардлыг улсын төсөвт зардалд тооцохгүй байх тухай асуудлаар шийдвэр гаргаж байна. Ирэх жилүүдэд төсвийн гүйцэтгэл гэдэг өнөөдөр танилцаж байгаа тайлан дотор гадаад улсаас авч байгаа зээлийн зарцуулалт, дүнтэй холбоотой тайлан цаашид ард түмний төлөөллийн дээд байгууллагад орж ирэхгүй болж байна. Бид сүүлийн тайланг нь сонсож байх шиг байна.
2024 онд гадаад улсаас зээлийн төлбөрт 400 тэрбум төгрөг буюу 100 сая ам.долларыг төлж байгаа. Сангийн сайдын мэдэгдэж байгаагаар ирэх жилүүдэд жил тутам 400 орчим сая ам.долларыг гадаад улсаас авч байгаа зээлийн төлбөрт төлнө гэж байна. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд энэ тоо дөрөв дахин нэмэгдэнэ. 400 сая ам.доллар гэдэг бол 1.3 их наяд орчим төгрөгийн зарцуулалтын тайлан УИХ-д танилцуулагдахгүй нь.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг олонхоороо хүч түрж явуулж байгаа бол гадаад зээлийн зарцуулалттай холбоотой тайланг дэлгэрэнгүй сонсдог байх шаардлагатай.
Өнгөрсөн хугацаанд би нэг хүнийг онцлоод мэргэшсэн хулгайч гэж хэлж байсан. Гадаадын зээл, тусламж дандаа Сангийн сайдын тойрогт очиж хэрэгждэг байсан. Тэрийг нь монголын ард түмэн төлдөг. Энэ байдал одоогийн Сангийн сайд дээр ч үргэлжилж байна. 30 сая ам.доллароор Дархан-Уул аймагт эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Үүнийг УИХ-аар оруулаагүй, улсын төсвийн хөрөнгө оруулалтад оруулдаггүй.
Тэнд нэг сайд 100 тэрбумаар нь тойргоо усалж байдаг. Ямар давуу эрхтэй юм. 50 сая ам.долларын зээл авч малчдад хашаа барья гэдэг асуудал УИХ-д оруулж ирж байсан. Дандаа сайд нарын тойрог байсан. Асуудал нь ил болонгуут тэгвэл 14 сум болгочихъё гэж байсан.
2024 оны төсвийн төсөлд гадаадын зээл тусламжийн хүүгийн төлбөрт 400 тэрбум төгрөг гээд ганцхан тоо бичсэн байгаа. Ямар төсөл, гүйцэтгэл, зарцуулалт нь ямар байгаа тайлан УИХ-д орж ирдэггүй. Энэ тайланг парламентаар хэлэлцдэг байх ёстой" гэв.
| Б.Энхбаяр: Гаднын зээл, тусламж дандаа Сангийн сайдын тойрогт хэрэгждэг байдал одоо ч үргэлжилж байна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02