Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд 2024 оны наймдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Хун Лэй-тэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардууллаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Н.Энхболд Монгол, Хятад хоёр улс нь уул, усаар холбогдсон найрсаг харилцаатай мөнхийн хөршүүд бөгөөд өнгөрсөн 75 жилийн хугацаанд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмын дагуу хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж ирснийг онцлон тэмдэглэв.
Цаашид Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, бүхий л салбарын хамтын ажиллагааг орчин үеийн улс хоорондын харилцааны жишиг болгон урагшлуулахын төлөө ажиллахаа илэрхийлсэн юм.
БНХАУ-ын ГХЯ-ны Ёслолын газрын захирал Хун Лэй, Элчин сайд Н.Энхболдод Элчин сайдын хүндтэй албан тушаалд тохоон томилогдсонд нь баяр хүргэж, Элчин сайд болон ЭСЯ-ны цаашдын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа онцлов.
Эх сурвалж: Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам
| Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд БНХАУ-ын ГХЯ-нд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав |
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
"Бэлтэс мөрөн"-ий гэр бүл УДШ-д хандсан ч авч хэлэлцсэнгүй
2026-01-29 20:37:50
Сураггүй болсон 16 настай хүү өнөөдөр найзуудтайгаа утсаар тоглосон ч байршил нь тодорхойгүй байна
2026-01-29 17:03:41
2026-01-29 16:47:38
2026-01-29 16:03:26
Бүх уулзварын дохиог нэгэн зэрэг удирдах суурь өгөгдлийг хөгжүүлж байна
2026-01-29 15:59:16
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00