Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад Бин Хамуд Албусайди манай улсад сарын 25-26-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр орны Гадаад харилцааны сайд нар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, "эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа уул уурхай, эрчим хүч, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахын зэрэгцээ цаашид дээрх салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхээр тохиролцлоо. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оны Монголд зочлох жилийн хүрээнд тус улстай эхний ээлжинд дипломат, албан/ тусгай, үйлчилгээний паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар харилцан тохиролцсон" гэж мэдэгдлээ.
| Оманы Султант улстай дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээрийг хийхээр тохиролцжээ |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29