Хамтарсан Засгийн газар байгуулагдаж зарим яамдын сайд нар солигдоод багагүй хугацаа өнгөрч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засгийн тэргүүн, Хууль зүйн сайд нар нэг намаас байж болдоггүй олон улсын жишгийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамыг Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам болгон өөрчилж Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон О.Алтангэрэлийг сайдаар томилсон юм. Гэвч түүнийг сайдын ажлаа авснаас хойш цагдаагийн байгууллагийн бугшсан олон асуудал зэрэг зэрэг ундарч элдэв мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Нэг талаас хууль сахиулах байгууллагын нэр хүндийг унагах зохион байгуулалттай ажил ч гэж харж байж болохоор.
Өнөөдөр суудлаа тавьсан ч зайгаа тавьж өгөхгүй байгаа хэд хэдэн эрхмүүд өөрсдийн гар хөлөө цагдаагийн байгууллагын удирдлагаар тавьж бохир заваан ажлуудаа халхавчлах санаархал байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар эрх мэдэлтнүүдтэй хармаа хот, санхүү, бизнес нэг болж хуулийн байгууллагад гар хөл нь болсоор ирсэн хэд хэдэн хурандаа нар цагдаагийн дарга болохоор улайран өрсөлдөж буй гэнэ. Тэр ч байтугай цахим орчинд тэдгээр хүмүүсийг зарлаад эхэлсэн. Тухайлбал, Хурандаа М.Лувсандорж, Хурандаа Батсайхан, Хурандаа Баярсайхан нарын нэрс цагдаагийн байгууллагын удирдлагад хүчтэй яригдаж байгаа гэнэ.
Хурандаа М.Лувсандорж нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамсаатан П.Цагааны эзэмшлийн хувьцаат компанид зөвлөх хийж байсан бол Хурандаа Батсайхан нь АПУ ХХК-ийн захирал УИХ-ын гишүүн П.Батчимэгийн гэр бүлийн хүн гэх.
Харин Хурандаа Баярсайханы хувьд шинээр томилогдсон Хууль зүйн сайд О.Алтангэрэлийн багийн найз гэнэ.
Ташрамд мэдээлэхэд УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдрөөс хуралдаж эхэлнэ. Уг ээлжит бус чуулганы хуралдаанаар Цагдаагийн байгууллагын удирдлагын тухай асуудал яригдаж магадгүй гэх бор шувуу саарал ордон орчмоор жиргээд эхэлсэн.
| Цагдаагийн байгууллагын удирдлагад өрсөлдөж буй гэгдэх бүлэглэлүүд |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00