Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг ирэх долоо хоногт Улаанбаатарт зохион байгуулах гэж байна.
Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үеэрээ "Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдгийнадил хүн төрөлхтний аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм. Монгол Улс Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд хүн төрөлхтний өмнө болон олон улсын харилцаанд тулгамдаж буй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлын шийдлийг нухацтай хэлэлцэж, “Улаанбаатарын тунхаглал” хэмээх төгсгөлийн баримт бичгийг баталсан. Бид энэхүү амжилтаа ахиулж, 2024 онд “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэвшүүлэн ажиллаж байна" гэж байсан юм. Үүнээс хойш Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам болон холбогдох бүхий л байгууллагууд цуг чуулга уулзалтын бэлтгэлийг хангаж ажилласан. Уулзалтад дэлхийн улс орнуудын төлөөлөл болох эмэгтэйчүүд оролцох юм.
| Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг Улаанбаатарт зохион байгуулна |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29