Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, өвөлжилтийн бэлтгэл, үерийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Энэ хичээлийн жилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэг нийслэлд шинээр ашиглалтад оруулах аж.

Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “2024 оны наймдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, дөрвөн сургууль ашиглалтад орсон.
Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-д 403,352 хүүхэд, цэцэрлэгт 142,150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар 68 мянган хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Энэ хичээлийн шинэ жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 38,398 хүүхэд элсэх бөгөөд цахим бүртгэл наймдугаар сарын 12-ны өдрөөс эхэлнэ. Энэ хичээлийн жилд төрийн болон хувийн нийт 265 сургуулийн автобус үйлчилгээнд явахаар төлөвлөөд байна” гэлээ.

Үргэлжлүүлэн Геодези, усны барилга байгууламжийн газраас үерийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд таван байршилд 3,700 метр замын ус зайлуулах шугам, 1,090 метр үерийн суваг шинээр барьж буй.
Ажлын явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар ГУББГ-ын Ажлын албаны дарга Б.Бямбасайхан “Шунхлай ШТС-ын бууринд Дунд голын эргийн хамгаалалтын 210 метр даланг угсарч дууссан бөгөөд нөхөн сэргээлтийн ажил хийнэ.
Мөн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастын үерийн хамгаалалтын барилга байгууламж угсралтын ажлын хүрээнд 350 метр урт үерийн сувгийг засаж байгаа ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна” гэлээ.
Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар явган хүний замыг засаж сайжруулах, гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хийгдэж буй газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Мөн тэрбээр дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| "Энэ хичээлийн жилд төрийн болон хувийн нийт 265 сургуулийн автобус үйлчилгээнд явахаар төлөвлөөд байна” |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00