УИХ-ын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр (2024.08.02) Бүгд Найрамдах Солонгос Улсын Бурён хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Кил Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр улсын тусгай хэрэгцээт иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх асуудлаар харилцан туршлага судалж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтад БНСУ-ын Бурён хотын зөвлөлийн гишүүн Пак Сан Му, Бурён хотын захиргааны Гадаад хамтын ажиллагааг хариуцсан багийн ахлагч Хуан Мү Ён, Бурён хотын Хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хариуцсан багийн ахлагч Им Ин Хуан нар байлцав.


Тус нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Кил Сү Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн парламентын гишүүнээр сонгогдсон явдалд баяр хүргээд, цаашид хамтын ажиллагаагаа спортын бусад төрөл төдийгүй аялал жуулчлалын салбарт өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Монгол Улсад 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээр иргэдэд ээлтэй нийгмийн дэд бүтцийг бий болгох нь нэн чухал байна хэмээв. Иймд БНСУ-ын туршлагаас судалж, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх асуудлаар санал солилцжээ |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00