Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдаан Хүй долоон худагт болж, 152 хурдан буян тоосоо өргөснөөс Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн алдарт уяач Х.Бөхбатын хүрэн үрээ түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгалаа.
Соёолонгийн түрүү хүрэн үрээ өнгөрсөн жилийн улсын баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд айрагдсан бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Улсын тод манлай уяач Д.Жаргалын шонхор халтар азарганы төл юм байна. Түрүү соёолонг 12 настай Мөнхзулын Адистай хүү унаж хурдлуулжээ.
Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Л.Анхбаатарын хул, гуравт "Шунхлай" группийн ерөнхийлөгч П.Батсайханы халзан, дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Улсын алдарт уяач Н.Зоригтын загал, тавд Сүхбаатар аймгийн харьяат, Монгол Улсын алдарт уяач У.Тамирын халтар үрээ хурдалсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёолонгийн түрүү “Орхон түшээт” галаар зочилж хүрэн соёолонг уясан уяач, унасан хүүхдэд баяр хүргэлээ. Энэ жил Монгол төрийн сонгуульд ард түмэн ялсан, үндэсний их баяр наадам ч ардын наадам болж хурдан морьдын уралдааны нас насны түрүү, айргийг нутаг нутгийн хурдан хүлгүүд авч, даяар олноороо баясан цэнгэж буйг Ерөнхий сайд онцлоод соёолон насны морьдыг хурд хүчний илэрхийлэл хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Улсын маань хөгжил дэвшил ч үүн лугаа байж, “Орхон түшээт” галын морьд ч олон наадмын түрүү айраг авахын ерөөлийг дэвшүүлэв.









Эх сурвалж: ЗГХМОНХХ
| Ерөнхий сайд соёолонгийн түрүү “Орхон түшээт” галаар зочиллоо |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00