НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ерөнхий захирал Чу Донгиу Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад 2024 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Др. Чу Донгиу нь ХХААБ-ын Ерөнхий захирлын албыг хүлээн авснаас хойш Монгол Улсад хийж байгаа анхны айлчлал нь бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Айлчлалын үеэр Др. Чу Донгиу Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүд болон холбогдох яамдын сайд нартай уулзаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүртээмжтэй, эрсдэлийг даван туулах чадавх бүхий хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой тогтолцоог бий болгох чиглэлд Монгол Улс болон ХХААБ-ын хооронд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцоно.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт жендэрийн тэгш байдлыг дэмжих бодлогын хүрээнд салбарын манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзахаар төлөвлөж байна. Энэ уулзалтын үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэж байгаа үүргийг онцгойлж, тэдний оруулж буй хувь нэмрийг тодотгон эмэгтэйчүүдэд тулгарч буй сорилтын талаар ярилцах юм. ХХААБ-ын Ерөнхий захирлын айлчлал нь Монгол Улсад хүнсний хангамжийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй тогтолцоог бий болгоход ХХААБ-ын дэмжлэгийг бататгахын сацуу эмэгтэйчүүд хөдөө аж ахуйн хөгжилд оруулах хувь нэмэр болон үр өгөөжийг нь ижил тэгш хүртдэг боломжийг бататгах цаашдын хамтын ажиллагааг бий болгох юм.
Монгол Улс 1973 онд ХХААБ-ын гишүүнээр элссэн бөгөөд ХХААБ-ын Бээжин дэх төлөөлөгч Монголын асуудлыг хамаарч байгаад 2018 онд Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч томилогдсон байна. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс болон ХХААБ-ын хамтын ажиллагаа өргөжин тэлж, найдвартай түншлэл бий болгосны зэрэгцээ ХХААБ нь Монголын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулан хэрэгжүүлэх, инновац болон технологи нэвтрүүлэх, шинжлэх ухааны судалгааг дэмжин ажиллаж байна. ХХААБ-ын хэрэгжүүлсэн олон чиглэлийн төсөл, хөтөлбөр нь монголчуудын амьжиргаа, сайн сайхан байдлын үндэс болсон, байгаль цаг уурын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай хүнс, хөдөө аж ахуйн салбарт үр өгөөжөө өгсөөр буй билээ.
Эх сурвалж: ГХЯ
| НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Чу Донгиу Монгол Улсад айлчилна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02