НЗДТГ, “Рио Тинто Монгол” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2022 онд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны хүрээнд “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хүрээнд Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж, өнөөдөр нээлээ.
Бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилт хийж, 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, зүлэгжүүлсэн байна.
Ингэснээр нийслэл хотод хүн бүрт хүртээмжтэй ногоон орон зай нэмэгдэж буй юм.

Энэ талаар “Рио Тинто Монгол” ХХК-ийн Бизнес хөгжлийн захирал Э.Хонгорзул “Бид энэхүү төслийн удирдлагыг бүрэн хариуцаж, амжилттай хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих жишиг ажил болсон гэж найдаж байна. Рио Тинто нь энэхүү ногоон байгууламжийг бүтээсэн нь Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэл хотын ногоон хөгжилд хувь нэмрээ оруулан амьдралын чанарыг сайжруулж, урт хугацаанд иргэдийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдалд эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.
Түүнчлэн “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-ийн менежментийг хоёр жил “Рио Тинто Монгол” ХХК хариуцах бөгөөд 2026 онд нийслэлд хүлээлгэж өгнө.





| “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-г нээлээ |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00