2024 оны 7-р сарын 2-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Казахстаны Астана хотын Назарбаев олон улсын нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ. Тэрээр уг үгэндээ: "Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар үзэсгэлэнт Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Астанагийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаадаа маш их баяртай байна. Ерөнхийлөгч Токаев болон найрсаг Казахстаны ард түмэнд Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ хүргэж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлье.
11 жилийн өмнө би Казахстанд "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг хамтран байгуулах санаачилгыг анх дэвшүүлж байсан. Өнөөдөр Хятад, Казахстаны "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт баялаг үр дүнд хүрч, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны цар хүрээ шинэ түвшинд хүрч, хүмүүнлэгийн болон олон улсын хамтын ажиллагаа өндөр үр ашигтай байж, хоёр ард түмэнд үр өгөөжөө өгсөн төдийгүй олон улсын болон бүс нутгийн байдалд илүү тогтвортой, эерэг нөлөө үзүүлсэн юм.
Айлчлалын үеэр би Ерөнхийлөгч Токаевтай хэлэлцээ хийж, Хятад, Казахстаны харилцаа, бүх талын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн асуудлаар гүнзгий санал бодлоо солилцож, Хятад Казахстаны мөнхийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргана.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Астанагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, бүх талуудтай тус байгууллагын ирээдүйн талаар ярилцаж, хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө зөвшилцөн, энэхүү олон талт чухал механизмыг цаашид ахиулахыг хүсэж байна гэжээ.
| Ши Жиньпин Назарбаев олон нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ |
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
"Бэлтэс мөрөн"-ий гэр бүл УДШ-д хандсан ч авч хэлэлцсэнгүй
2026-01-29 20:37:50
Сураггүй болсон 16 настай хүү өнөөдөр найзуудтайгаа утсаар тоглосон ч байршил нь тодорхойгүй байна
2026-01-29 17:03:41
2026-01-29 16:47:38
2026-01-29 16:03:26
Бүх уулзварын дохиог нэгэн зэрэг удирдах суурь өгөгдлийг хөгжүүлж байна
2026-01-29 15:59:16
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00