Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзаж, УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлах өдрийг зөвшилцлөө.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг хосолсон тогтолцоогоор сонгосон онцлогтой болсныг дурдав.
Ингэснээр 2024-2028 оны парламент нь олон намын төлөөлөл, ард түмний төлөөлөл, хамгийн олон эмэгтэй гишүүдээс бүрдэж чадсаныг тэмдэглэлээ.
УИХ-ын ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслүүд сонгуулийн үеэр өрнөсөн маргаан, талцлыг умартаж, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нэгдмэл байж, ажлаа хийх цаг ирснийг ерөнхийлөгч сануулав.



Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хамгаалахын төлөө харилцан ойлголцлыг чухалчилж, урагшаа харж ажиллахыг захилаа.
Уулзалтад Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Иргэний Зориг Ногоон Намын дарга Б.Батбаатар нар оролцлоо гэж ЕТГ-ын ХМА-наас мэдээллээ.
| Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд, Н.Номтойбаяр, Б.Батбаатар нарын нам, эвслийн дарга нартай ерөнхийлөгч уулзжээ |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00