Сонгуульд ялалт байгуулсан 126 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2024.07.01/ гардуулан өглөө.
Энэ үеэр АН-аас УИХ-д жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон Ж.Баясгалангаас байр суурийг нь тодруулсан юм. Тэрбээр,"УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авлаа. Энэ бол баяр баясал гэхээсээ илүүтэй маш их үүрэг хариуцлага. Баяртай ч гэсэн жаахан гунигтай байлаа. Учир нь гишүүний үнэмлэхээ гардаж авахдаа тайзан дээр гарч чадсангүй. Энэ бол хүртээмжгүй байдлын нэг жишээ. Ингэж ялгаварлахаас л хамгийн их санаа зовдог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуульд анхаарч, хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллана" гэлээ.
Эх сурвалж: iSee.mn
| Ж.Баясгалан: Төрийн ордны их танхимын тайзан дээр гишүүний үнэмлэхээ авч чадсангүй нь харамсалтай байна |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29