Монгол Ардын Намын сонгуулийн төв штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өмнө нь парламентад хоёр намаас өөр нам, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олгогч, ажилтан, багш, эмч нар зэрэг олон нийгмийн төлөөллүүд орж ирж чадалгүй 34 жил болсон байна. Өнөөдөр анх удаа 126 төлөөлөл бүхий шинэ парламентыг бүрдүүлж, салбар салбарын нийгмийн дуу хоолойн төлөөлөл болсон ард түмний парламент бий болж байна.
34 жилийн түүхэнд анх удаа одоогийн мэдээллээр 5-6 намын төлөөлөлтэй болж байна. Энэ нь ардчилалд шинэ хуудсыг нээж байна гэж ойлгож байна. Монгол Ардын Нам урьдчилсан байдлаар 68-70 суудалтай болохоор тооцоолол гарч энэ сонгуульд ялалт байгуулж байна. Энэ бол ард түмний ялалт, цоо шинэ 30 жилийн эхлэл юм.
Бид шинэ 30 жилийнхээ тогтолцоонд дасах ёстой. Парламентын намууд илүү бодлогын нам болно. Намын дэргэд бодлогын судалгааны хүрээлэнгүүд бий болно. Үзэл баримтлалаараа мэтгэлцэнэ. Ард түмний санал гээгдэхгүй. Өгсөн санал бүхэн толинд харж байгаа тусгал мэт ард түмний төлөөлөл болно.
Ардчилсан хувьсгал анхдагч үнэт зүйл дээрээ эргэн ирэх ард түмний дуу хоолойн ялалт болж байна. Биднийг дэмжсэн бүх хүмүүстээ намын гишүүд дэмжигч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Энэ парламентад ажилласан энэ том тогтолцоог нээж чадсан парламентын гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Үзэл бодлын хувьд өрсөлдсөн бүх нам эвсэл, бие даагчид мөн бидэнд саналаа өгөөгүй сонгогчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл бодлын ялгаатай байдалдаа хүндэтгэлтэй хандаж шүүмжлэл бүрийг үйл ажиллагаандаа тусгахыг хичээх болно.
Монгол Улсад шинэ 30 жил, парламентын ардчиллын цоо шинэ хуудас болсон ардчиллын хоёр дахь давлагаа эхэлж байна" гэв.
| Л.Оюун-Эрдэнэ: МАН урьдчилсан байдлаар 68-70 суудал авч, ялалт байгуулж байна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02