Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-ноос 17:00 цагт ээлжит мэдээллээ хүргэлээ.
Энэ үеэр СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Өглөө сонгуулийн ирцийн мэдээлэл өгсөн. Үүнээс хойш СЕХ-ноос нийслэлийн дүүрэг, орон нутагт шуурхай удирдлагын баг ажиллаж байна. Бүх аймагт санал авах 7-8 ширхэг нөөц төхөөрөмжийг байршуулсан. Одоогийн байдлаар долоон төхөөрөмжийг солиод байгаа.
Учир нь бохирдлоос үүдэлтэй гэмтлийн улмаас цаасны бөглөрөл үүсэх, саналын хуудсыг буцааж гаргах зэрэг алдаа гарсан тул төхөөрөмжийг солихоос өөр аргагүйд хүрсэн.
Энэ удаагийн сонгуульд нийт санал тоолох 2,789 төхөөрөмжийг байршуулсан. Санал авах үеэр ямар нэг асуудал гарвал солихоор 154 төхөөрөмжийг нөөцөөр хуваарилсан. Одоогийн байдлаар нөөц төхөөрөмжөөс долоог нь ашигласан гэсэн үг.
Мөн СЕХ-д олон гомдол мэдээлэл ирдэг. Зөрчил болон гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ) хариуцдаг. Харин зохион байгуулалттай холбоотой гомдлыг бид хүлээж авдаг.
Зохион байгуулалттай холбоотой гомдлын талаар товч мэдээлэл өгье. Тухайлбал 5 дугаар сургуулийн санал авах байранд төхөөрөмжийг задлаад тавьчихсан байна гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан. Уг мэдээллийг шалгахад шуурхай удирдлагын багт ийм гомдол ирээгүй болох нь тогтоогдсон. Тус хэсгийн хорооны даргатай холбогдоход санал тоолох төхөөрөмж гацсан ямар нэг асуудал гараагүй гэж тайлбар өгсөн.
Энэ мэдээллийг цацсан хүмүүстэй нь холбогдоход буруу, ташаа мэдээлэл өгчээ, уучлаарай гэсэн хариу өгч байна. Иймд иргэд сонгуультай холбоотой худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье.
Сонгогчдод анхааруулахад саналын хуудасныхаа зургийг авах, цахим орчинд тавихыг хуулиар хориглосон байдаг. Тиймээс ийм зөрчил гаргахгүй байхад анхаарах шаардлагатай" гэж ярилаа.
Сэтгүүлчид түүнээс Баянгол дүүргийн санал авах байранд саатал гарсан талаар тодруулахад "Иргэний бүртгэлийн систем нь гацсан тул саатал гарсан. Улмаар улсын бүртгэлийн газрын шуурхай удирдлагын баг нь зохих арга хэмжээг авч, хэвийн байдалд шилжсэн" гэж хариулав.
Мөн Чингэлтэй дүүргийн санал авах байранд иргэнийг саналаа өгөхөд нь ажиглагч тусалсан асуудлаар лавлахад "Бид энэ талаарх мэдээллийг тодруулсан. Тус иргэн нь саналын хуудсаа аваад бүхээгийн ард суусныхаа дараа яаж саналаа өгөхөө мэдэхгүй байна, унших, бичихэд туслалцаа хэрэгтэй байна гэж хандсан юм билээ. Тэнд байгаа ажиглагч нар бид туслах боломжгүй, та наад хүндээ туслаад өгчих өө гэсэн зааварчилгааг хэсгийн хорооны ажилтанд өгсөн юм байна. Тэгээд туслалцаа үзүүлж байхад нь зургийг нь авч, олон нийтийн цахим хуудсанд байршуулжээ.
СЕХ-ны зүгээс хяналтын камер ажиллуулж буй тул аль хэсэгт ямар нэг асуудал гарлаа гэхэд шалгахад хялбар болсон" гэсэн юм.
| Д.Бат-Эрдэнэ: Сонгуульд санал тоолох 2,789 төхөөрөмж байршуулсан. Бохирдлын улмаас долоог нь солиод байна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02