“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Сонгууль шударга явагдсангүй. Иргэдээ талцуулахаас илүү нам, эвслийн удирдлага бодлогын мэтгэлцээн хийхийг шаардсан. Харамсалтай нь, эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэтгэлцээнд ирсэнгүй.
Эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт шалгагдаж байгаа эрүүгийн элементүүдийг миний эсрэг ашиглаж маш их гүтгэлэг, хар пиар явууллаа. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар зохион байгуулсан. Үүнийг бид хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна.
“Үндэсний эвсэл” үүсгэн байгуулагдаж, УИХ-ын сонгуульд оролцох болсноос хойш миний утас, албан тасалгаа, миний явсан маршрутын дагуу мөрдөж мөшгөж, албан тасалгаанд тусгай төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй үйлдлүүд байна. Тиймээс холбогдох байгууллагад хандахаас өөр аргагүй байна.
Түүнчлэн өнгөрсөн өдрүүдэд Увс аймгийн боомтоор эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд болох Тува иргэд ихээр орж ирэх болсон. Үүнийг хэн зохион байгуулж, ямар зорилгоор Монгол Улсад оруулж ирээд байгааг холбогдох байгууллагынхан яаралтай шалгах ёстой. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй байна.
2008 оны долдугаар сарын 1-ий үйл явдал дахин гарахыг үгүйсгэхгүй. Хэрвээ ийм үйл явдал болбол эрх баригч МАН, тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ холбоотой. Энэ мэдээллийг би гудамжнаас олж сонсоогүй. Би аливаа ор үндэсгүй асуудал дээр дуугардаггүй. Би тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүн. Гүйцэтгэх ажиллагаа яаж явдгийг маш сайн мэднэ. Аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн. Яаж төр нийгмийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулдгийг маш сайн мэддэг хүний хувьд би үүнийг хэлж байна. Үүнийг холбогдох хуулийн байгууллагынхан онцгой анхааралдаа авах шаардлагатай байна” гэлээ.
| Н.Номтойбаяр: Тувагийн онц хүнд гэмт хэрэгтнүүдийг хилээр оруулж ирж байна гэв |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00