Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны хуралдаанд оролцож Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо. Хуралдаанд нийслэлийн болон есөн дүүргийн сонгуулийн хорооны удирдлага, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд оролцож, бэлтгэл ажлын үйл явцыг мэдээлэв.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран ил тод, нээлттэй байдлыг бүрэн хангаж ажиглагч, иргэд хяналт тавих боломжийг бүрдүүлэх талаар сонгуулийн хороодын удирдлагуудад чиглэл өглөө. Түүнчлэн хүний эрхийн мэдрэмжтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах зөвлөмжийг дагаж ажиллахыг сонгуулийн хороодын ажилтнуудад сануулсан. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж, “Сонгогч танаа” гарын авлага болон бусад мэдээллийг сонгогчдод түгээхийг даалгасан юм.

Нийслэлийн хэмжээнд нэг сая 93 мянган сонгогч 513 санал авах байранд саналаа өгөх бөгөөд зургаан мянга шахам төрийн албан хаагч ажиллаж байгаа юм.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ. Энэ удаагийн сонгуулиар 800 гаруй бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан ажиллах бөгөөд хоёр мянгаас дээш сонгогчтой хэсгийн хороонд хоёр ажилтан байхыг Нийслэлийн бүртгэлийн газраас мэдээллээ.
Үерийн эрсдэл, галын аюулаас сэрэмжилж, зохих бэлтгэлийг хангаж ажиллах зааварчилгааг Нийслэлийн онцгой байдлын газраас өгч, шаардлагатай эд зүйл, тоног төхөөрөмжийг бэлтгэхийг анхааруулсан. Түүнчлэн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шуурхай үйлчилгээ, засварын 46 бригад зөөврийн цахилгаан үүсгүүртэйгээр ажиллах бөгөөд зарим санал авах байранд нөөц эх үүсвэрийг бэлтгэх шаардлагатайг анхаарууллаа.
| Монгол улсын хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцов |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02