Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг уржигдар /2024.06.15/ гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл АН-ын дэд дарга И.Мөнхжаргал яг одоо МАН-ын төв байрны урд мэдээлэл хийж, МАН-ын дарга С.Оюун-Эрдэнэд уриалга хүргүүлж байна. Тэрээр “Өвөрхангай аймгийн АН-ыг 8 жил удирдаж, хамтдаа зүтгэж явсан найз минь сонгуулийн өмнө бусдын гарт амиа алдлаа. Бид сонгууль эхлэхээс өмнө МАН-ын удирдлагад шударга сонгууль явуулья гэж хэлсээр байсан. Миний хувьд Чингэлтэй дүүргийн хороодоор явахдаа МАН-ын ухуулагчдын байраар орж энэ талаар уриалсаар байсан.
Гэтэл МАН-ын дарга С.Оюун-Эрдэнэ сурталчилгаагаа хийхдээ “дайн байлдаан болох гэж байгаа юм шиг зүйл ярьж явсан. Тиймээс энэ асуудал дээрээ шат шатандаа хариуцлага тооцохгүй бол Ардчилсан намын мянга мянган гишүүд МАН-ын байрны өмнө цуглаж, хариуцлага нэхэх болно. Мөн МАН-ын дарга С.Оюун-Эрдэнэ тантай авилгалын чинь асуудлаар мэтгэлцэхэд бэлэн байна. С.Оюун-Эрдэнэ ээ, улс төрийн өөр үзэл бодолтой байсныхаа төлөө хэн нэгний аминд хүрэхгүй байхыг намынхаа гишүүддээ анхааруул” гэв.
| И.Мөнхжаргал: АН-ын гишүүн амиа алдсан асуудалд хариуцлага тооцохгүй бол АН-ын олон мянган дэмжигчид цугларч, хариуцлага нэхнэ |
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00