УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрог буюу баруун бүсийн Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаа Ховд аймгаас эхэллээ. Тус тойрогт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, З.Нарантуяа, Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Түвшин, НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Одонтунгалаг, физикийн шинжлэх ухааны доктор Н.Тэгшбаяр нар нэр дэвшин өрсөлдөж байна.

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Ш.Адьшаа “Ардчилсан нам баруун бүс нутгийг Монголын эдийн засаг, тээвэр ложистикийн голлох төв болгох, аялал жуулчлал, хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэйгөөр сонгуульд оролцож байна” гэсэн бол УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Б.Пүрэвдорж “Бид ирэх дөрвөн жилд төрөө төвхнүүлэх зорилготойгоор сонгуульд оролцож байна. Шударга ёсыг тогтоох, хулгай, луйвар хийсэн улс төрчид, эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцох нь чухал” гэв.

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Д.Батцогт “Манай баруун бүс хөгжих маш боломжтой. Баруун бүсийн бүх аймаг хилийн боомттой. Дэд бүтэц хөгжүүлээд, аймаг, аймагтаа хөгжлийн тэргүүлэх чиглэлээ гаргаад ажиллавал өргөн боломжууд нээгдэнэ. Баруун бүсэд юу түрүүнд гурил тэжээлийн үйлдвэрлэл хөгжүүлэх ажлыг хийх боломж бүрдүүлнэ” гэлээ.

| Баруун бүсийн Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаа Ховд аймгаас эхэллээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02