УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрог төвийн бүсээс нэр дэвшигч Гонгорын Дамдинням өнөөдөр Сэлэнгэ аймгийн МАН-аас /2024.06.10/ нэр дэвших үнэмлэхээ гардан авлаа.
Тэрбээр нээлтийн үеэр “280 мянган гишүүнтэй Монголын ард түмний хамгийн том улс төрийн хүчнээс шүүлтүүр даван орж ирсэн есөн нөхөртөө амжилт хүсье. Монголын ард түмний төлөө зүтгэх гэж буй бүх улс төрийн хүчний нэр дэвшигч нартаа шударга, сайхан өрсөлдөхийг уриалж байна. Боловсролын шинэчлэлийг хийж, нийгмийн даатгалын шинэчлэлийг хийж, өрийг дарж, улсаа өндийлгөсөн дөрвөн жилээ бид дүгнүүлэхээр ард түмнийхээ өмнө хүрэлцэн ирлээ.
Олон мянган багшийг гадаадад сургаж, олон зуун хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт хийж, Монгол орны ирээдүйд гэрэл гэгээтэй байх мөрийн хөтөлбөрийг бид та бүхэнд танилцуулж байгаа. Эрчим хүчний эрх чөлөөг ард иргэддээ олгож, үйлдвэржилтийг сэргээж, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг ялж, ядуурлыг даван туулах мөрийн хөтөлбөрийг та бүгдэд МАН дэвшүүлж буй. Манай нам хүнд цаг үед ард түмнийхээ итгэлийг хэзээ ч алдаж байгаагүй. COVID-19 цар тахлын үед Монгол хүн, Монголчуудынхаа төлөө чин сэтгэлээсээ хамтарч ажилладаг гэдгийг бид харсан. Монголчууд бэрхшээл ирэхэд нэгдэж, жаргал ирэхэд зүтгэцгээдэг ард түмэн. Бид 100 жилийн түүхтэй намынхаа нэр төрийг өндөрт өргөж, Сэлэнгэ, Дархан, Төв аймгийнхаа ард иргэдийн төлөө чин шударгаар зүтгэнэ.

Эрүүл мэндийн салбарт олон бүтээн байгуулалт өрнөнө. Ирэх жилүүдэд бид байгалийн баялагтаа эзэн гэдгээ илүү их мэдэрнэ. Хөрөнгө оруулалтууд, гадна дотнын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэсэн амлалтыг ард иргэддээ өгсөн ийм дөрвөн жил байна. Монголчууд ялалт байгуулах ёстой. Монголчуудын ялалт Монголчуудын халаасанд, зүрхэнд оршиж байх ёстой.
Монгол орны эдийн засгийн өсөлт бид бүгдийн амьдралд шингэх ёстой. Байгалийн баялгийн өгөөжийг таны эрүүл мэндэд, таны орон сууцанд, таны тэтгэвэрт, таны цалинд шингээсэн мөрийн хөтөлбөрийг энэ дөрвөн жилд дэвшүүлж байгаагаа дуулгахад таатай байна.
Залуу насны эрч хүч, зориг тэвчээр, тууштай хөдөлмөрөө Төвийн бүсийн хөгжлийн төлөө зориулан ТУУШТАЙ ажиллахаа амлаж, бэлэн байгаагаа илэрхийлье” гэлээ.

| Г.Дамдинням: Төвийн бүсийн хөгжлийн төлөө тууштай ажиллана |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02