Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өнөөдөр эхэлж байна. Монгол Ардын Намаас нийслэлийн зургаан тойрогт нэр дэвшиж буй гишүүддээ нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Х.Нямбаатар нар оролцож, үнэмлэх гардуулж амжилт хүссэн юм. Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах арга хэмжээг нээж Монгол Ардын Намын Ерөнхий бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ сонгуулийн уриа, мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн талаар онцлон тодотгосон юм.


Монгол Ардын Намын даргын тэргүүлсэн Засгийн газар 30 жилийн түүхэнд анх удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж батлуулахдаа сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, 126 гишүүнтэй байх зохицуулалт оруулж, төрийн тогтолцооны шинэчлэлийг бий болгож буйгаараа онцлогтой.
Мөн энэхүү хуулийн өөрчлөлтөөр төрийн тогтолцооны өөрчлөлт, төрийн эрх мэдлийг сааруулах, ард түмний төлөөлөх чадварыг сайжруулах, ард түмэн парламентад төлөөллөө бүрэн оруулж чаддаг байх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий бичгийн дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
Тэрбээр “Энэ утгаараа Монгол Ардын Нам 2024 оны сонгуулийн жагсаалтад багтаасан нэр дэвшигчдээ сонгуульд өмнө нь өрсөлдөж байгаагүй, эрдэмтэн судлаачид, инженер, хуульч, бизнес эрхлэгч, үйлдвэрчний эвлэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд салбар бүрийн төлөөллийг багтаасан.
Ингэхдээ жендэрийн тэгш байдлыг хангаж чадсанаараа онцлогтой” хэмээгээд тойрогт нэр дэвшиж буй 78 нэр дэвшигчийг ямар шаардлага, шалгуурт үндэслэн тодруулсан талаар дурдлаа.
Монгол Ардын Нам олон нийтийн дунд явуулсан социологийн судалгаа, намын анхан шатны байгууллагын гишүүдийн гаргасан санал, өнгөрсөн хугацаанд улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн, тухайн тойргийг бүрэн төлөөлөх чадвар, туршлагатай хүмүүсийг тойрогт нэр дэвшүүлсэн гэдгийг тодотгон хэллээ.


Монгол Ардын Нам 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 2020 оны сонгуульд оролцохдоо амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гүйцэтгэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, олон улсын түвшинд баталгаажуулах, ард түмэнд ирж буй эдийн засаг болон нийгмийн өсөлттэй байдлыг батлан хангах том зорилгыг агуулж энэ удаагийн сонгуульд “Ард түмний ялалт” гэсэн уриатай оролцож буйг хэлээд нэр дэвшигчдэдээ хандаж, хуулийн хүрээнд нэр төртэй, бусад нэр дэвшигчийг хүндэтгэж, олон нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж шударга, цэвэрхэн өрсөлдөхийг хүсэж, амжилт хүслээ.
| Д.Амарбаясгалан: Хуулийн хүрээнд нэр төртэй, шударга өрсөлдөхийг хүсье |
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
Ирж буй хавар цаг агаар ямар байх вэ
2026-01-30 10:21:10
2026-01-30 09:32:43
2026-01-30 09:21:35
2026-01-30 09:16:28
2026-01-30 07:30:00
"Бэлтэс мөрөн"-ий гэр бүл УДШ-д хандсан ч авч хэлэлцсэнгүй
2026-01-29 20:37:50
Сураггүй болсон 16 настай хүү өнөөдөр найзуудтайгаа утсаар тоглосон ч байршил нь тодорхойгүй байна
2026-01-29 17:03:41
2026-01-29 16:47:38
2026-01-29 16:03:26
Бүх уулзварын дохиог нэгэн зэрэг удирдах суурь өгөгдлийг хөгжүүлж байна
2026-01-29 15:59:16
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00