МАН-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ.
Монгол Улсын хөгжлийн шинэ 30 жилийг эхлүүлэх үнэт зүйлийн түүчээ болсон МАН шинэ зууныг ялалтаар эхлүүлэх хариуцлага хүлээсэн нэр дэвшигчдээр багаа бүрдүүлэн 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа ийнхүү эхлүүллээ. Тус намын сонгуулийн сурталчилгааг нээж, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн юм.
Тэрбээр “Өнөөдөр Монгол Улс нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй. Өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж нийгмийн салбар бүрийн дуу хоолой, иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурласан нэн шинэ парламентын эрэн үеийг та бид хамтдаа эхлүүлж байна.
Улс орон бол хүний биетэй адилхан амьд организм. Эд эс эрхтэн бүхэн эрүүл байж цусны эргэлт хурдасч дархлаа хэвийн байж, эрүүл эрч хүчтэй байдаг шиг улс орны хөгжил гэдэг цогц ойлголт бөгөөд шинж тэмдэгтэй цаг алдан зууралдах биш суурь шалтгааныг зөв оношилж суурь реформыг цаг алдалгүй хийх ёстой” хэмээн үгийнхээ эхэнд тодотголоо.

Тэрбээр Реформ бол та бидний идэвхтэй оролцоо, эр зориг шаардсан тэмцэл. Реформ бол харах өнцгөө өөрчлөх хандлагаас эхлэх учиртай. Реформ бол хуучин замнал доторх үнэт зүйлийн дахин төрөлт юм. Мартагдсан зорилгоо санах, алдагдсан зарчим руугаа буцах эргэлтийн цэг юм. Бидэнд ардчилах нь зүйтэй гэдэг хүсэл эрмэлзэл байснаас ардчиллаа хамгаалах сургамж, төлөвшүүлэн хөгжүүлэх туршлага, дүгнэлт хийх цаг хугацаа байгаагүй нь түүхэн үнэн. Тийм ч учраас реформ бол хувьсгал биш, хувьсгалын үзэл санаа, үнэт зүйлийг дахин тодотгох эргэлтийн цэг юм. Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нарын үндэсний дэвшилтэт сэхээтнүүд “Шинэ эргэлтийн бодлого” гэж тодорхойлж байсныг бид бүгдээрээ биднэ.

Харин өнөөдөр бид ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зоригийн хүсэж мөрөөдөж байсан, манай ахмадууд итгэж, эрхээ шилжүүлсэн ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрахын төлөө томоохон хэмжээний реформ хийх цаг болсон байна хэмээн онцлон тодотгов. Үргэлжлүүлэн тэрбээр “Ардчилал бол өөрөө өөртөө дүгнэлт хийж, амжилтаа тодотгож чаддаг, алдаагаа засаж чаддаг нээлттэй мэтгэлцээний чөлөөт нийгэм юм. Тийм ч учраас бидэнд ардчиллын хоёр дахь давалгаа болсон реформ зайлшгүй шаардлагатай байна.
| Л.Оюун-Эрдэнэ: Ардчиллын хоёр дахь давалгаа болсон реформ бидэнд зайлшгүй шаардлагатай |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02