Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвших эрхтэй гэж шийдвэрлэсэн. Тодруулбал, Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгээгүй СЕХ-ны үндэслэл нь хууль зөрчсөн гэж үзээд Н.Номтойбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэр дэвшигчээр бүртгэх үүргийг СЕХ-д өгсөн билээ.
Шүүхийн шийдвэр албажсаны дараа СЕХ давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй үлдсэн. СЕХ хэрэв давж заалдах шатны шүүхэд хандвал Улсын дээд шүүх Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх, эсэх эцсийн шийдвэрийг гаргах нөхцөл байдал үүсээд байв.
Гэвч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр албажиж СЕХ-нд ирээгүй байгаа аж. Иймд СЕХ давж заалдах шатны шүүхэд хандаагүй байна.
Энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангаас тодруулахад, "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн тогтоол албажиж ирээгүй байна. Тиймээс Өнөөдөр Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах боломжгүй" хэмээлээ.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хангах нөхцөл байдал үүсээгүй гэх агуулгаар тайлбарлаж буй юм.
Гэвч өнөөдөр /2024.06.10/ нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор "Үндэсний Эвсэл”-ийн 11:00 цагт “Corporate Convention”-д сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийхээр товлон зарлаад байна.
| Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх гардуулах боломжгүй" хэмээлээ. |
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00