Улс төрийн хүрээнд Миеэ.Энхболдын хүн гэгдэх Д.Өнөрболор энэ удаагийн сонгуульд дахин нэр дэвшихээр батламжаа аваад буй. Гарсан тойрогтоо гай болоогүй ч нийслэлчүүдэд лай болж яваа Д.Өнөрболор зайсан толгойг бетонон ширэнгэ болгож баяжсан хүн гэдэг.
Тэрбээр 2020 онд Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр АТГ-т шалгагдаж явсан нэгэн.
Д.Өнөрболор гишүүн 2012 оноос зайсан толгойд тансаг зэрэглэлийн орон сууц барих ажлаа эхлүүлсэн байдаг. Тухайлбал, Зайсангийн аманд 2012-2014 онд “Роял Кровн Вилла” тансаг зэрэглэлийн хотхон, 2011-2016 онд Роял Хилл Каунти, Сөүл рояал Каунти вилла зэрэг тансаг зэрэглэлийн амины орон сууц бүхий хотхоныг тус тус барьжээ. “Роял Хилл Каунти” амины орон сууц бүхий хотхон нь нийт 99,800 м2 талбайг хамрах бөгөөд 29 хаустай.
“Сөүл групп”-ээ Солонгосчуудтай хамтран эзэмшдэг Д.Өнөрболор зайсан толгойг каннам дүүрэг шиг болгохоор баячуудын хороолол босгож хэдэн тэрбумаар үнэлэгдэх хаусууд ашиглалтанд оруулж хөлжсөн. Тиймээс ч сая МАН-аас түүнийг нэр дэвшүүлэхгүй гэхэд маш өндөр тоотой мөнгө намдаа хандивлаж нэр дэвших эрхээ олж авсан хэмээн ордны бор шувуухайнууд түүний тухай жиргэх болсон .
Өнгөрсөн намар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан уулын амаар байгаа энэ олон орон сууцнууд анхны захирамж нь жуулчдад зориулсан отоглох цэг байгуулахаар гарсан байдаг. Гэтэл байшин хороолол барьчихсан. Одоо энэ асуудлыг шийдэх цаг болсон” хэмээн хэлээд газрын сонсгол явуулах гээд чадаагүй. Нэг үгээр хэлбэл Миеэ.Энхболдын босгож ирсэн Д.Өнөрболор тэргүүтэй газрын мафийнхныг хүчрээгүй гэсэн үг.
Саяхан хотын дарга Х.Нямбаатар хүүхдийн паркийн урд талын авто зогсоолыг чөлөөлж хүүхдүүд алхдаг ногоон байгууламж болгох гээд Д.Өнөрболор гишүүнд дарамтлуулаад өнгөрсөн. Яг үнэндээ Сөүл ресторанд хоол идэх Солонгосчуудын эрх ашгаас илүү автомашингүй тайван орчинд амарч зугаалах Монгол хүүхдийн эрх ашиг номер нэгт баймаар. Гэтэл Өнөрөө гишүүн хотын даргыг дарамталж хүүхдийн паркийн газрыг чөлөөлж өгөөгүйн түүнийг ямар том эрх мэдэлтэйг харуулж байх шиг.
| Зайсанд “Каннам” байгуулж баяжсан Д.Өнөрболорыг Ерөнхий сайд ч барахгүй |
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
2025-12-15 09:32:08
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2025-12-14 13:32:51
"Алтан цом"-ын сүүлийн барилдаан өнөөдөр 14.30 цагт эхэлнэ
2025-12-14 13:23:18
Талийгаач Террил Атиензагийн охин: Монголын ард түмэн бидэнд гайхалтай өрөвч, сайхан сэтгэлийг үзүүлж, ээжийг минь өөрийнх нь нэг мэт хүлээн авсан
2025-12-14 13:18:05
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
2025-12-14 01:38:43