Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2024.06.04/ хуралдаанаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2025 оны төсвийн төслийг хэлэлцжээ.
Хяналтын шатны шүүхийн цар хүрээ өргөжиж байгаатай холбоотойгоор хуралдааны тоо, хэмжээ нэмэгдэж байгаа аж. Мөн хуулиар тодорхойлсон албан ёсны тайлбар батлах учир судалгаа шинжилгээний ажлуудын цар хүрээ нэмэгдэж байгааг Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр танилцуулсан.
Шүүхийн шийдвэрийг шүүгч тайлбарлан танилцуулдаг хуулийн заалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор энэ ажлыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалыг гаргаж, нэг чиглэлд оруулах ажлыг мөн гүйцэтгэж байгаа аж. Ирэх оны төсөвт шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхийн цахимжилтын хүрээнд төлөвлөлт хийгдсэн болохыг онцлов. Энэ хүрээнд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн байна. Улсын дээд шүүхийн гадаад харилцаа болон сургалт хөгжлийн арга хэмжээний зардал энэ оныхоос 20 орчим хувиар нэмэгдэж, төсөвлөгдсөн гэв. Улсын дээд шүүх нь Хангарди ордныг шилжүүлэн авах шийдвэр гарсан бөгөөд барилгыг шүүхийн стандартад нийцүүлэн засах, үүний дараа нүүх, байрших, цаашдын ашиглалтын зардал зэргийг мөн төсөвт тусгажээ.
Мөн Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийн дагуу батлагдсан сүлжээгээр цалингийн хэмжээг тодорхойлж, төсөвт тусгасан гэлээ. Түүнчлэн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Улсын дээд шүүхийн дэргэд ажилладаг бөгөөд тус хүрээлэнгийн зардлыг бас энэхүү багцад тусгасан гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 54.5 хувь нь Улсын дээд шүүхийн 2025 оны төсвийн саналыг бууруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжив.
Дараа нь Хүний эрхийн Үндэсний Комиссын ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн бөгөөд тус Комиссын дарга Д.Сүнжид энэ талаар хуралдаанд танилцуулсан. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай болон нэмэлт зургаан хуульд тусгайлсан заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгааг дэлгэрэнгүй танилцуулав. Комисс өнгөрсөн хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд тус асуудлыг шийдвэрлэх төсөвлөлт, 2025 онд болох Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганыг зохион байгуулахтай холбоотой зардлуудыг тусгаад нийтдээ 30.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ.
Санал хураалтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын 2025 оны төсвийн саналыг төсөвлөснөөс бууруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 54.5 хувь дэмжлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжилсэн. Төслийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар дээрх танилцуулгатай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны төсвийн саналыг төсөвлөснөөс бууруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжсэн байна.
Төгсгөлд нь Шүүхийн сахилгын хорооны 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны төсвийн саналыг төсөвлөснөөс бууруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжив.
Эх сурвалж: parliament.mn
| УДШ, ШЕЗ, ХЭҮК-ын 2025 оны төсвийн саналыг бууруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг байнгын хороо дэмжив |
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
2025-12-15 09:32:08
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2025-12-14 13:32:51
"Алтан цом"-ын сүүлийн барилдаан өнөөдөр 14.30 цагт эхэлнэ
2025-12-14 13:23:18
Талийгаач Террил Атиензагийн охин: Монголын ард түмэн бидэнд гайхалтай өрөвч, сайхан сэтгэлийг үзүүлж, ээжийг минь өөрийнх нь нэг мэт хүлээн авсан
2025-12-14 13:18:05
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
2025-12-14 01:38:43