Бүгд Найрамдах Беларусь Улсын Онцгой байдлын сайд Вадим Иванович Синявский Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-т очиж, тус газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянтай уулзлаа.
Уулзалтаар цаашдын харилцаа, хамтын ажиллагааг гамшгаас хамгаалах салбарт өргөжүүлэх талаар хэлэлцэж, “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн хоёрдугаар шатыг эхлүүлэх талаар санал солилцсон юм.
Мөн тэрбээр ОБЕГ-ын харьяа Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр анги болон Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн үйл ажиллагаатай танилцав.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техник, хэрэгслийн чадавхыг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
Төслийн хүрээнд нийт 15.4 сая евро буюу 46.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын 71 нэгж, техникийг нийлүүлж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад хүлээлгэн өгч, үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Эдгээр автомашин нь өнөөдрийг хүртэл 2,509 удаагийн аюулт үзэгдэл, осол, гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1,375 хүний амь нас, эрүүл мэнд, 56.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалахад оролцсоныг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.


| Гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх дараагийн шатны төслийн талаар санал солилцжээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02