Авлигатай тэмцэх газраас өчигдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг 48 цагийн хугацаатай баривчилсан билээ.
Тэгвэл Г.Дугаржавыг АТГ-аас нэг сарын хугацаатай хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг нэг сарын хугацаатай хорих эсэхийг яг одоо хэлэлцэж байна.
Г.Дугаржавыг 2022 оны аравдугаар сарын 21-нд Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн удирдлагын менежментийг концессын гэрээгээр "Кью Эс Си" ХХК гүйцэтгэж ирснийг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сард цуцалж, төрд шилжүүлэн авсан. Төрд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийг хүлээн авч, гүйцэтгэх захирлаар нь Г.Дугаржавыг томилон ажиллуулсан юм.
Энэхүү баривчилгааг "Кью Эс Си" ХХК, төр хоорондын хуулийн маргаантай холбоотой хэмээн эх сурвалж мэдээлж буй юм.
| Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржавыг нэг сар хорих эсэхийг хэлэлцэж байна |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29