Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Тус хуулийн төсөл батлагдсанаар төрийн далбааг байнга мандуулах байршлыг Ерөнхийлөгч тогтоож байх аж.
Үүнтэй холбогдуулан хууль санаачлагчаас УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Төрийн сүлд, далбаа, дуулал гэдгийг улсын гэдэг үгээр сольж болох уу. Улс мөнх орших уу, төр мөнх орших уу.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай асуудалд мэргэжилтэн, шинжээчдийн судалсан зүйл байгаа юу" хэмээн асуулаа.
Түүний асуултад Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар "Үндсэн хуульд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ гэж заасан байдаг.
Цаашдаа бид төрийн далбааг байнга мандуулах байршлыг тодорхой болгоно. Энэ жил чадвал долдугаар сарын 10-нд буюу төрийн далбааны өдрөөр 60 метр өндөр төрийн далбаа мандуулах гэж байгаа.
АНУ, Турк, Киргиз оронд төрийн далбааг байнга мандуулдаг. Энэ нь залуучуудад эх орноо сурталчлах, бахархах үзэлд нөлөө үзүүлдэг гэж олон улсад үздэг.
Манай улс төрийн ёслол арга хэмжээ, тэмдэглэлт болон баярын өдрүүдэд Сүхбаатарын талбайд төрийн далбаагаа мандуулдаг.
Байнга мандуулдаг 60 метр өндөр төрийн далбааг хийж байгаа. Энэ бүтээн байгуулалтын ажлыг долдугаар сарын 10-нд нээнэ.
Үүнтэй холбогдуулан цаашдаа төрийн далбааг байрлуулах байршил, мандуулахтай холбоотой журмыг ерөнхийлөгч шийдэж байхаар хуулийн төсөл орж ирсэн" хэмээн хариуллаа.
| Я.Содбаатар: Байнга мандуулах 60 метр өндөр төрийн далбааг хийж байгаа |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02