АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өчигдөр /2024.05.20/ хуралдаж тус намаас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг эцсийн байдлаар баталлаа.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар,"АН-ын удирдлагуудын зүгээс оруулж ирсэн жагсаалтаар нэр дэвшиж буй 48, тойрогт өрсөлдөх 78 хүний нэрийг сонссон АН-ын ҮБХ-ны гишүүд намын дарга Л.Гантөмөр нар руу юм шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн" гэж байгаа юм.
Тухайлбал, Либертари намыг үүсгэн байгуулаад Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадаагүй Д.Амартүвшин АН-д элсэж тус намаас УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Гэтэл түүнийг АН-ын удирдлагууд нэр дэвшүүлээгүй хассан байна. Энэ талаар Д.Амартүвшин өөрийн твиттер хуудастаа, "Ардчилсан намын даргыг эр хүн хэлсэндээ гэж бодтол буруу байжээ. Уг нь Сүхбаатар дүүрэгт нэр дэвшүүлэх юм бол хамтаръя гэсэн тэр хүн ок гэсэн. Даанч хэлсэндээ хүрсэнгүй" хэмээн мэдэгджээ.
| Д.Амартүвшин: Сүхбаатар дүүрэгт нэр дэвшүүлэх юм бол хамтаръя гэсэн тэр хүн ок гэсэн. Даанч хэлсэндээ хүрсэнгүй |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29