Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, "Эхийн алдар" одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслол өнөөдрөөс эхлэх юм. Нийслэлийн есөн дүүргийн ээжүүдийг тус бүр нэг өдөр хүлээн авч одонг нь гардуулдаг билээ.
Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор шагнадаг. Мөн Нийгмийн халамжийн сангаас жил бүр нэгдүгээр зэргийн одонтой эхчүүдэд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүдэд 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог юм. Түүнчлэн Ерөнхийлөгч саяхан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлж буй. Уг хуулийн төсөлд "Эхийн алдар" одон олгохдоо үрчилж авсан болон эндсэн хүүхдийг нь хамруулахаар тусгасан.
Мөн энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Алдарт эхийн одонг дагалдах мөнгөн дүнг хоёр дахин нэмэгдүүлэх тухай Засгийн газар хэлэлцэж байгааг энд дуулагахад таатай байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
| У.Хүрэлсүх: Алдарт эхийн одонг дагалдах мөнгөн дүнг хоёр дахин нэмэгдүүлэхээр хэлэлцэж байна |
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00