УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ өнөөдөр /2024.05.20/ 00.00 цагаас өмнө нам, эвслүүд тодруулах учиртай. Тиймээс МАН, АН, Үндэсний эвсэл зэрэг намууд өнөөдөр хуралдаж, сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм. Улс төрийн намууд тойрогт хэнийг дэвшүүлэх, жагсаалтад ямар хүмүүс багтаах вэ гээд өнгөрсөн өдрүүдэд намын дарга нарын хамгийн завгүй бөгөөд тохироо, уулзалт хийсэн өдрүүд өнгөрч байна. Улс төрийн хөшигний ард хэнийг дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх, намын жагсаалтын нэгээс эхлээд жагсаах хүмүүсийн нэрс дээр бүлэг, фракциуд тохирох гээд Улс төрийн хөшигний ард өрнөж байгаа үнийн дүн хэдэн тэрбум хүрч, эхнээсээ “зодоон” нь ил гарч талцах нь ч энүүхэнд болов. Намын жагсаалт 15 тэрбум хүрч байгааг УИХ-ын гишүүд нь чуулганы индер дээрээс хэлж байгааг бодоход хөшигний арын үнэ, тохиролцоо хоёр ид дундаа өрнөж байна.
МАН, АН-аас тойрогт нэр дэвших хүсэлтээ өгсөн, намаасаа нэр дэвших магадлалтай горилогчдын нэрсийг дахин сануулж байна. Улс төрийн тохироо цаг минутаар өөрчлөгдөж байгаа ч шөнө дөлөөс өмнө намын дарга нар “өврийн дэвтэр”-т бичигдсэн жинхэнэ нэрсийн жагсаалт тодорхой болох юм.
Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Г.Сайханбаяр, Б.Батцэцэг, Г.Занданшатар, Д.Сумъяабазар, Б.Даваадалай нарын нэрс яригдаж байна. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн намын жагсаалт горилж байсан ч Өвөрхангайд нэр хүнд гайгүй байсан учраас энэ удаад тойргоо зорих бололтой. Түүнтэй хамт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Г.Ганболд нар Өвөрхангайгаа түших нь. Харин Архангай аймагт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар горилж байна. Баянхонгор аймагт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг судалгаагаар өндөр гарсан учраас энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай нартай хамт өрсөлдөхөөр зэхэж байна. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарт намын удирдлагын зүгээс хотод нэр дэвшүүлэхгүй, хангайн тойрогт нэр дэвших л нөхцөл тавьж, Нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөх шахалт үзүүлсэн. Тиймээс ч өчигдөр Нийслэлийн МАН-ын даргын суудлаа Х.Нямбаатарт “өвлүүлсэн”. Гэхдээ ногоон автобусны сонсгол болох гэж байгаатай холбоотойгоор Д.Сумъяабазарыг энэ удаагийн сонгуульд өнжих болов уу гэсэн таамаг байгаа ч намын дарга нарын шахалтаар хангай бүсийг зорих уу эсвэл улс төрөөс завсарлага авах уу гэдэг нь маргааш тодорхой болох юм. Хэрэв Д.Тогтохсүрэн намын жагсаалтад багтаж чадвал Д.Сумъяабазар түүний оронд Өвөрхангайг зорьж ч мэдэх юм.












| Прогноз: 2024 оны сонгуульд горилогчид |
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорьж, мөрдөнө
2026-01-30 10:27:30
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-30 11:31:35
Жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобусыг нь хулгайлжээ
2026-01-30 10:33:43
2026-01-30 10:29:18
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорьж, мөрдөнө
2026-01-30 10:27:30
Ирж буй хавар цаг агаар ямар байх вэ
2026-01-30 10:21:10
2026-01-30 09:32:43
2026-01-30 09:21:35
2026-01-30 09:16:28
2026-01-30 07:30:00
"Бэлтэс мөрөн"-ий гэр бүл УДШ-д хандсан ч авч хэлэлцсэнгүй
2026-01-29 20:37:50
Сураггүй болсон 16 настай хүү өнөөдөр найзуудтайгаа утсаар тоглосон ч байршил нь тодорхойгүй байна
2026-01-29 17:03:41
2026-01-29 16:47:38
2026-01-29 16:03:26
Бүх уулзварын дохиог нэгэн зэрэг удирдах суурь өгөгдлийг хөгжүүлж байна
2026-01-29 15:59:16
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00