Х.Булгантуяа сайд аа, танай салбарт хулгай нүүрлэж, бүр нэгнээ хаацайлж, үгсэн хуйвалдаж, гэмт хэргээ нуун дарагдуулж байгааг та мэдсэн үү.
Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард СХД-ийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн хамгааллын байцаагч н.Амарзаяа гэгч БЗД-ийн НДХ-т үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд шалгалт хийхэд гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрчээ.
Өөрөөр хэлбэл, БЗД-ийн НДХ-ийн үйлчилгээний тасгийн дарга Д.Гэрэлцэцэг, тэтгэврийн хяналтын байцаагч Д.Ангараг нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдснийг дээрх шалгалтыг хийсэн н.Амарзаяа байцаагч тогтоосон гэсэн үг. Мань байцаагч н.Амарзаяа ноцтой үйлдэл илрүүлсэн хэрнээ таг чиг болсон нь доорх нэр бүхий хүмүүстэй ямар нэгэн сэжмээр холбоотой болсон уу гэх хардлага анхаарал татна.
Д.Гэрэлцэцэг, Д.Ангараг нар нь НДЕГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Б.Баянжаргал гэгчид тэжээгчээ алдсны тэтгэвэр хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж сар бүр 2.3 сая төгрөгийн тэтгэврийг тогтоож, мэргэжил нэгтэндээ өгөх болсон аж.
Өөрөөр хэлбэл, Д.Гэрэлцэцэг, н.Ангараг нар тэжээгчээ алдсаны тэтгэврийг хуурамч баримт материал бүрдүүлэн тогтоосон гэсэн үг. Дээр бичсэнчлэн энэхүү хууль бус үйлдлийг шалгаж илрүүлсэн СХД-ийн байцаагч н.Амарзаяа болон хяналтын тасгийн дарга, удирдлагууд, НДЕГ-ын хяналт шалгалтын газрынхан Д.Гэрэлцэцэг, Д.Ангараг нарт арга хэмжээ авах нь бүү хэл эл асуудлыг одоог хүртэл хуулийн байгууллагад мэдэгдээгүй нь анхаарал татмаар.
Учир нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг хууль бусаар авч буй НДЕГ-ын мэргэжилтэн Б.Баянжаргал гэгч нь хэнийг ажилд авах, халах зэрэг “хурган” эрх мэдэл бүхий нэгэн учраас энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь байгууллага дээр нь илрүүлсэн ч ийнхүү нам дарж чадсан сүйхээтэй нэгэн бололтой.
Ингэж хэлэхийн учир нь БЗД-ийн НДХ-ийн үйлчилгээний тасгийн дарга Д.Гэрэлцэцэг эрх мэдэлдээ дулдуйдаж энэхүү гэмт үйлдлийг нь сэдэн гаргаж, хуурамч материал бүрдүүлж өндөр тэтгэвэр тогтоож өөрсдөө хувааж авдаг гэх хардлагыг төрүүлж байна. Түүнчлэн Б.Баянжаргал өмнө нь БЗД-ийн НДХ-т Д.Гэрэлцэцэгтэй цуг ажиллаж байсан талаар зарим эх сурвалж хэлж байгаа юм.
Тиймээс Х.Булгантуяа сайд аа, энэхүү нийтлэлд дурдагдсан нэр бүхий хүмүүстэй холбоотой хэргийг сайтар шалгахгүй бол нэг этгээд нь ч таны хамаарал бүхий нэгэн ч болж магадгүй бололтой.
Учир нь сайдын хамгаалтад байдаг гэж сайрхан ярьдаг дарга мэргэжилтнүүд УИХ-ын сонгуулиас өмнө нэрийг тань сэвтээх нь ээ. Бид дараагийн удаа НДЕГ-ын хүний нөөцийн мэргэжтлтэн Б.Баянжаргал яагаад тэжээгчээ алдсны тэтгэвэр авах болов, нас барсан хүн түүний юу болох яаж өнгөрсөн талаарх мэдээллийг болон Д.Гэрэлцэцэг, Д.Ангараг нартай холбоотой нарийн мэдээллийг хүргэх болно.
| Х.Булгантуяа сайд аа, НД-ийн байцаагч нар хамар доор чинь хулгай хийчихэж |
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорьж, мөрдөнө
2026-01-30 10:27:30
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-30 11:31:35
Жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобусыг нь хулгайлжээ
2026-01-30 10:33:43
2026-01-30 10:29:18
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорьж, мөрдөнө
2026-01-30 10:27:30
Ирж буй хавар цаг агаар ямар байх вэ
2026-01-30 10:21:10
2026-01-30 09:32:43
2026-01-30 09:21:35
2026-01-30 09:16:28
2026-01-30 07:30:00
"Бэлтэс мөрөн"-ий гэр бүл УДШ-д хандсан ч авч хэлэлцсэнгүй
2026-01-29 20:37:50
Сураггүй болсон 16 настай хүү өнөөдөр найзуудтайгаа утсаар тоглосон ч байршил нь тодорхойгүй байна
2026-01-29 17:03:41
2026-01-29 16:47:38
2026-01-29 16:03:26
Бүх уулзварын дохиог нэгэн зэрэг удирдах суурь өгөгдлийг хөгжүүлж байна
2026-01-29 15:59:16
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00