УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 14-ны өдөр эхэлсэн. Хуулийн дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүд тавдугаар сарын 14-20-нд жагсаалт болон тойргийн нэр дэвшигчдээ тодруулж, тав хоногийн дотор СЕХ-нд бүртгүүлдэг. Энэ удаагийн сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцох эрхийг СЕХ баталгаажуулсан.
Харин бие даагчид энэ хугацаанд тойргийнхоо 801 дэмжигч сонгогчийн гарын үсгийг цуглуулж, СЕХ-нд бичиг баримтын хамт хүргүүлэх юм. Одоогоор 77 бие даагч мөрийн хөтөлбөртөө ҮАГ-аас дүгнэлт гаргуулаад буй. Тэгвэл нам, эвслийн нэр дэвшигчид, бие даагчдыг бүртгэх эсэхийг зургаадугаар сарын 1-ний дотор СЕХ шийдвэрлэнэ.
Энэ дагуу өнөөдөр /2024.05.20/ МАН, АН, ХҮН тэргүүтэй нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах нь. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаа өнөөдөр дуусна. Тэгвэл МАН Бага хурлаа 16.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зарлаад байгаа бол АН Үндэсний бодлогын хорооны хурлаа 18.00 цагт Корпорайт зочид буудалд зарлажээ. Үүнээс өмнө МАН Удирдах зөвлөлөө 14.00 цагт хуралдуулж, нэр дэвшигчдийн асуудлаа эхний байдлаар хэлэлцэхээр товложээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын дарга нэр дэвшүүлэхгүй хүмүүсээ дуудаж, уулзсан байна. Харин АН-ын тухайд Сонгон шалгаруулах комисс гэж байгуулсан. Тус комисс өнгөрсөн баасан гарагаас хуралдсан бөгөөд өнөөдөр ч хуралдах юм байна. Энэ удаагийн сонгуульд 128 гишүүнийг нэр дэвшүүлэх бөгөөд 78 ийг тойрогт, 48 ийг жагсаалтад оруулах юм. МАН-д хамгийн их горилогч бий бөгөөд 10 мандат дээр 20 хүн өрсөлдөж байгаа юм. Бид мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.
| МАН-ын Бага хурал 16.00 цагт, АН Үндэсний бодлогын хороо 18.00 цагт хуралдаж нэр дэвшигчдээ тодруулна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02