УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Парламент бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. Ард түмний сонголт эцсийнх байдаг. Шүүхэд ард түмний сонголтыг засварлах эрх байхгүй тэр тусмаа нэг шүүгчид. Өвөрхангай аймагт болсон сонгуулийн үр дүнг нэг хоногийн дотор харьяаллыг нь өөрчилж байгаад Хан-Уул дүүргийн шүүгч засварлаж Өвөрхангай аймгийн 100 мянга гаруй иргэний сонголтыг засварлаж, ард түмний төрөө мэдэх эрхэд халдаж байсан асуудал байдаг. Энэ өдрүүдэд шүүх засаглал ямар хэмжээнд хонгил угсрагдаж явж байгаа вэ гэдэг асуудал илүү тодорхой болж байна. УИХ-аас 2001 онд Шүүхийн тухай хуулийг баталж байсан нь зөв байжээ гэдэг нь улам бүр тодорхой болж байна.
Шүүхийн тухай хуулийн үзэл санаа бол нэг хүний буюу Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч зэрэг өндөр албан тушаалтнуудаас шүүх эрх мэдлийг хараат бус дарга хэв шинжтэй байдлыг халахад бүх зорилго чиглэж байсан.
2008-2012 оны парламентаас хоёр хүнийг хонгилдоод чирэхэд сөрөг хүчин байсан нам нь олонхи болж байсан. Энэ явдлыг давтан гаргахгүй байхад онцгой анхаарч байгаа.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг улс төрийн шалтгаанаар баривчлах саатуулах байдлаар ард түмний сонголтод нөлөөлөх асуудлыг гаргуулахгүй.
Харин жагсаалтаа зарах гээд байгаа, зараад байгаа уул уурхайн том компаниудаас мөнгө гуйгаад явж байгаа, "10 тэрбум төгрөг өгчихвөл жагсаалтын тавд орох гээд байна" гээд явж байгаа хүмүүс энэ санаархлаа зогсоогоорой" гэлээ.
| Б.Энхбаяр: Сонгуульд нэр дэвшигчийг улс төрийн шалтгаанаар баривчилж, ард түмний сонголтод нөлөөлөх асуудлыг гаргуулахгүй |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02