Ардчилсан намын сонгон шалгаруулах хорооны гишүүд сонгогджээ. Тэд энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг сонгох юм байна.
Сонгон шалгаруулах хороонд АН-ын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэбат, Д.Мөнх-Эрдэнэ, С.Батзаяа нар сонгогдсон байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Ц.Элбэгдоржийн хамааралтай хүмүүс байгаа нь Ардчилсан нам хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдсныг харуулж байна. Тэдний холбоо хамаарлыг хөөгөөд үзвэл, С.Баярцогт Ц.Элбэгдорж хоёр эртнээс хамааралтай. Ц.Элбэгдорж 1998 онд Ерөнхий сайд болохдоо С.Баярцогтыг Байгаль орчны сайдаараа томилж байв. 2004 онд хоёр дахиа гүйцэтгэх засаглалын тэргүүн болохдоо ч Хэрэг эрхлэхийн даргаараа С.Баярцогтыг урьж байв. Тэд ийнхүү эртнээс хөтөлгөө морь шиг явж иржээ. Ц.Элбэгдоржтой хамааралтай дараагийн хүн Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэбат. Тэрбээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдон ажиллаж байсан юм.
Улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Мөнх-Эрдэнийн тухайд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Хөх хот дахь Ерөнхий консулаар томилогдон ажиллаж байв. Улс төрийн зөвлөлийн гишүүн С.Батзаяа ч Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг. Тэрбээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажилласан эхний дөрвөн жил хэвлэл мэдээллийн албаны даргаар нь ажиллаж байсан бөгөөд Ц.Элбэгдорж түүнийг АН-д хөтлөн оруулж ирсэн юм. Эндээс харвал гаднаа Лу.Гантөмөр Ардчилсан намыг удирдаж буй мэт боловч үнэн хэрэгтээ тус намыг Ц.Элбэгдорж удирдаж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцох Ардчилсан намын нэр дэвшигчдийг Ц.Элбэгдоржийн фракцийн хүмүүс тодруулж байгаа нь үүнийг тодорхой харуулж байна.
| Ардчилсан нам хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдлаа |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02