АНУ-ын иргэний хуурамч нэр ашиглан томоохон компаниудад зайнаас ажиллах луйврын сүлжээ ажиллуулж байсан Умард Солонгосын мэдээллийн технологийн гурван мэргэжилтэн болон тэдний менежэрийн талаар мэдээлэл өгсөн хүнийг $5 саяар шагнахаа Вашингтоны эрх баригчид өчигдөр зарлажээ.
Тэдгээр мэргэжилтнүүд Хан Жихо, Жүн Чуньжи, Шү Хаоран гэсэн нэрээр, менежэр нь Зонхуа нэрээр ажиллаж байсан гэнэ.
Тэд 2020 оны аравдугаар сараас 2023 оны аравдугаар сар хүртэл хугацаанд АНУ-ын 60 гаруй иргэний нэрийг ашиглан төрөл бүрийн салбарын компаниудад зайнаас программ хөгжүүлэгчийн ажилд орох замаар Пёняны дэглэмд хамгийн багадаа $6.8 саяын орлого оруулсан гэж үзэж байгаа ажээ.
Тэдэнд хуурамч нэр, бичиг баримт олж өгөх, ажилд зуучлах, цалин хөлсийг нь дамжуулах ажлыг АНУ-ын иргэн Кристина Чэпмэн гэгч гүйцэтгэж байсан байна.
Шагналын мөнгийг АНУ-ын төрийн департаментын Дипломат Аюулгүй байдлын Газрын дэргэдэх RFJ (Reward For Justice) хөтөлбөр гаргахаар болжээ.
RFJ хөтөлбөр 1984 онд эхэлсэн цагаасаа хойш терроризмыг таслан зогсоох, АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлээс сэргийлэхэд шаардлагатай мэдээлэл өгсөн дэлхийн олон орны 125 хувь хүнд нийт $250 саяын шагнал өгч байсан юм байна.
Өчигдөр зарласан $5 саяын шагналыг Умард Солонгосын луйврын сүлжээг илрүүлэхэд шаардлагатай мэдээлэл өгсөн хүн тус бүрд өгөх ажээ.
Эх сурвалж: Yonhap News
| Умард Солонгосын IT мэргэжилтнүүдийн талаар мэдээлэл өгсөн хүнд АНУ-ын засаг захиргаа $5 саяын шагнал амлав |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02