Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав.
Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүний 5 үүрэг даалгавар 100 хувийн гүйцэтгэлтэй бол 11 үүрэг даалгавар хэрэгжих шатандаа буюу 50-89 хувийн гүйцэтгэлтэй байна.


Үргэлжлүүлэн нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин 2024 оны барилга, хөрөнгө оруулалтын талаар танилцууллаа.
Энэ онд нийслэлийн боловсролын салбарт нийт 807.1 тэрбум төгрөгийн төсвөөр 165 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийг барилгыг ашиглалтад орууллаа. Урьдчилсан төлөвлөгөөгөөр энэ онд 27 сургууль, 48 цэцэрлэг, бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор бүхий 7 барилгыг ашиглалтад оруулна.
Нийслэлийн Боловсролын салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай нийт 30 сургууль, цэцэрлэгийн барилга байна. Эдгээр барилгын ажил зураг төсөлд шинэчлэн магадлал хийлгэсэн, гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалсан, барилгын төсөв нэмэгдсэн зэргээс үүдэн удааширч байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хэллээ.

Мөн нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар газар чөлөөлөлтийн явцын талаар мэдээлэл өгөв. Энэ онд нийт 66 төсөл, ажлын хүрээнд 2521 нэгж талбарыг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 1084 талбарыг чөлөөлсөн байна. Тухайлбал, 7 байршилд нийт 5660 хүүхдийн суудалтай сургууль болон 900 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлнэ. Уг ажлыг эхлүүлэхэд 210 нэгж талбарын 10,59 га газар өртсөнөөс 128 нэгж талбарыг чөлөөлсөн байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянзүрх, Чингэлтэй, Баянгол болон Сонгинохайрхан дүүрэгт тусгай зориулалт, том оврын автомашинууд нийтийн эзэмшлийн зам, талбайд явган хүний зам давуулан зогсож, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Тиймээс энэ чиглэлийн бизнес эрхлэгчид зориулалтын талбай гаргаж өгөх шаардлагатай. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээх, төвийн зургаан дүүрэгт зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийх ажлыг эхлүүлнэ” гэдгийг онцоллоо.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Үндэсний их баяр наадам болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний бэлтгэлийг хангах,
- Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлуудыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах,
- Нийслэлд авто зам болон инженерийн шугам сүлжээний засварын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан тухайн орчны зам талбайн хөдөлмөр аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг хангуулж, хяналт тавих,
- Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг шуурхай зохион байгуулах,
-“Улаанбаатар Марафон 2024” олон улсын гүйлтэд байгууллага хамт олноо идэвхтэй оролцуулж, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлуудыг зохион байгуулах,
- Далд болон ил зогсоол хийх ажлыг эхлүүлэх зэрэг үүргийг өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ |
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
2025-12-15 09:32:08
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2025-12-14 13:32:51
"Алтан цом"-ын сүүлийн барилдаан өнөөдөр 14.30 цагт эхэлнэ
2025-12-14 13:23:18
Талийгаач Террил Атиензагийн охин: Монголын ард түмэн бидэнд гайхалтай өрөвч, сайхан сэтгэлийг үзүүлж, ээжийг минь өөрийнх нь нэг мэт хүлээн авсан
2025-12-14 13:18:05
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
2025-12-14 01:38:43